Ажлын цаг ашиглалт

 

Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Амралт, чөлөө

 Ажилтан "Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Амралт, чөлөө -> Өөрийн амралт, чөлөө -> Амралт чөлөө" цэсээр орж өөрийн амралт чөлөөгөө бүртгэнэ.

Амралт чөлөө нөхөж бүртгэхдээ дуусах хугацаанаас хамаарч Ажлын 3 өдөр доторх амралт чөлөө нөхөж бүртгэх боломжтой.


 

    Тодорхойлолт - Амралт чөлөөний дэлгэрэнгүй тайлбарыг оруулна.

    Ажилтан - Хүсэлт бүртгэхэд нэртэрсэн хэрэглэгчийн холбоотой ажилтан автоматаар сонгогдсон байна. Сонгогдоогүй байвал гараар сонгож өгнө.

    Амралт, чөлөөний төрөл - Амралт чөлөөний төрөл сонгож өгнө.

    Ажилчны Пайз - Ажилтны пайзууд буюу тааг бүртгэж өгч болно. Пайзуудыг тайлан болон хайлтууд дээр ашиглах боломжтой.

    Үргэлжлэх хугацаа - Амралт чөлөөний эхлэх дуусах хугацаа цагийг оруулж өгнө. Ажилтан дээр оруулсан Ажлын цагийн хуваарь эхлэх дуусах хугацаанаас цагийг тооцож харуулна.

    Хэлтэс - Хүсэлт дээр сонгогдсон ажилтны хэлтэс автоматаар сонгогдоно.

    Амралт, чөлөөний шалтгаан - Амралт чөлөө авч байгаа шалтгаан тайлбарыг оруулна.

    Түүх - Амралт чөлөө батлах Ажлын урсгалын түүх хадгалагдана.



Ажилтан Амралт чөлөөний хүсэлтийн мэдээллээ оруулж дуусгаад Илгээх товч дээр дарсны дараа Хадгалах товч дээр дарж дуусгана.

Ажилтны амралт чөлөө батлахдаа "Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Батлах амралт, чөлөө -> Амралт, чөлөө" цэсээр орж батална. Батлах амралт, чөлөө цэсээр ороход Тухайн албан тушаалтны батлахыг хүлээгдэж байгаа хүсэлтүүд зөвхөн харагдана. Батлаж дуусгахад дээрх цэснээс баталсан хүсэлтүүд хасагдана.

Амралт чөлөөний хүсэлт илгээх, батлах товч дарахад Батлах албан тушаалтан дээр амралт чөлөөний холбогдох мэйл автоматаар хүргэгдэнэ.

Холбогдох мэйл хаяг нь хэрэглэгчийн холбоотой харилцагчийн бүртгэл дээрх мэйл хаягруу илгээгдэнэ.


Ажилтан өөрийн бүх амралт чөлөөгөө "Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Өөрийн амралт, чөлөө -> Амралт, чөлөөний товчоо" цэсээр орж харна.












Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Ирц -> Ирц

Ирц бүртгэлийн төхөөрөмжөөс өдөр болгоны ирц автоматаар татагдаж Доорх зурагт харуулсан Ирцийн бүртгэл дээр нэмэгдэж орно. Тухайн өдрийн ирц оройн 24 цагт автоматаар татагдана.












 

Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Ирц -> Ажилтны ирцүүд татах

Төхөөрөмжөөс татагдсан ирцийг гараар татахдаа доорх дэлгэцийг ашиглана.


    Эхлэх огноо - Ирц үүсгэж эхлэх огноог оруулна

    Дуусах огноо - Ирц үүсгэж дуусах огноог оруулна.

    Компани - Нэвтэрсэн хэрэглэгчийн компани автомаар сонгогдоно.

    Хэлтэс - Ирц татах ажилтнуудын хэлтэс сонгож оруулна.

    Ажилтан - Ирц татах ажилтнуудыг сонгож оруулна.







Ирц татахдаа Хэлтэс юм уу Ажилтан сонгоод боловсруулах товч дээр дарахад Төхөөрөмжөөс татсан ирцүүдын лог мэдээллээс ирц үүснэ.


 

Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Ирц -> Төхөөрөмжөөс ирц татах

Төхөөрөмжөөс ирцийг гараар татахдаа доорх дэлгэцийг ашиглана. Ирцийн төхөөрөмжөө сонгоод татах дээр дарахад тухайн ирцийн төхөөрөмжөөс ирцийг татаж лог байдлаар хадгална. Үүссэн лог мэдээллээс Ажилтны ирцүүд татах цэсээр орж ажилтны ирцийг үүсгэнэ.




 

Хүний нөөц -> Ажлын цаг ашиглалт -> Ирц -> Ажилтны ирц үүсгэх

Ирцийн төхөөрөмжгүй үед ирц бүртгэхдээ Ажилтны ирц үүсгэх дэлгэцийг ашиглаж ирц гараар бүртгэнэ. Ирц бүртгэх ажилтан Хэлтэсийн менежер байна. Хэлтэсийн менежер эрхээр нэвтэрээд дээрх цэсээр ороход нэвтэрсэн хэрэглэгчийн хэлтэс сонгогдсон байх бөгөөд Ажилтан дээр тухайн хэлтэсийн ажилчид зөвхөн харагдана. Ажилтан сонгоод орох гарах аль ирц оруулж байгаагаасаа шалтгаалаад нэвтрэх гарсан товчийн аль нэгийг дарна.


     Огноо - Одоогийн байгаа цагийг системийн цагаас авч харуулна. Ирцийн цаг болж орно.

     Компани - Нэвтэрсэн хэрэглэгчийн компани автоматаар сонгогдоно.

     Хэлтэс - Нэвтэрсэн хэрэглэгчийн хэлтэс автоматаар сонгогдоно.

     Ажилтан - Тухайн хэлтэсийн ажилчидаас сонгох боломжтой