BumanERP апп суулгах

 

Buman ERP апп нь борлуулалт бичих, хүргэлт хийх, захиалга хүргэлт, чөлөөт тооллого хийх, орлого хүлээн авах, агуулахад баримт бэлтгэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжыг Android үйлдлийн систем бүхий утастай харилцагчдад олгох юм.

Odoo - Sample 3 for three columns

Play store app ашиглан татах

Гар утасныхаа play store application руу орж Буман Ай Ти (Bumanit erp) гэж хайж олоод гар утсандаа суулгана.

Ингээд апп сууж дууссаны BumanERP гэсэн нэртэй BUMAN IT логотой апп суусан байна.

Odoo - Sample 1 for three columns

Нэвтрэх

BumanERP нэртэй програм гар утсанд суусан байна. BumanERP програмыг нээхэд дээрх зурагтай адил дэлгэц нээгдэнэ. Серверийн хаяг оруулах товч дээр дарж серверийн хаяг оруулах хэрэгтэй. Энэ товч дээр дарсанаар 2 дахь баганад байгаа дэлгэц гарч ирнэ.

Odoo - Sample 2 for three columns

Хэрэглэгчийн нэр нууц үг 

Серверийн хаяг дээр sales.monos.mn гэж бичээд Хэрэглэгчийн нэр гэсэн нүдрүү шилжихэд серверийн хаяг зөв орууласан бол серверийн хаягын ард зөвийн тэмдэг гарна хэрэв буруу бичсэн бол Х тэмдэг гарна. ERP програмруу ордог хэрэглэгчийн нэр нууц үгээ оруулаад нэвтрэх товч дарна.

IP хаяг - харах, бүртгүүлэх

Хэрэв та Buman ERP апп-г 3G, 4G сүлжээр ашиглах бол заавал өөрийн утасны 3G, 4G сүлжээн дэх IP хаягаа erp@bumanit.mn хаягаар ирүүлэн бүртгүүлэх шаардлагатай. 3G, 4G сүлжээн дэх IP хаягаа бүртгүүлээгүй эсвэл өөр ямар нэг шалтгаанаар таны IP хаяг солигдсон бол нэвтрэх үед сэрвэрийн хаяг буруу байна гэж гарна.
Odoo - Жишээ 1 гурван багана

 

Сэрвэрийн хаяг хэсэгт sales.monos.mn гэж бичихэд Сэрвэр хаяг буруу! гэсэн анхааруулга гарвал таны утасны IP хаяг бүртгэлгvй эсвэл солигдсон байна. Энэ үед та утаснаасаа Internet гэсэн апп-г хайж ороод IP хаягаа олж erp@bumanit.mn гэсэн хаяргуу IP хаягаа явуулж бүртгүүлнэ.

Odoo - Жишээ 2 гурван багана

 

Internet апп-руу ороод google.com –н хайх хэсэгт

what is my ip address гэж хайна. Хайлтанд гарч ирэх илэрцүүдээс энд тэмдэглэсэн https://www.whatismyip.com сайтруу ороход дараагийн зурганд тэмдэглэсэн шигээр таны IP хаяг гарч ирнэ.

Odoo - Жишээ 3 гурван багана

 

Энэ IP хаягыг erp@monos.mn  хаягруу Buman ERP апп ашигладаг тул IP хаягийг шалгаад бүртгэлгүй бол бүртгэж өгнө үү гэж  явуулна.