Чөлөөт тооллого хийх гарын авлага

Гар утасны чөлөөт тооллого нь барааны баркодоор хурдан шуурхай тоолох боломжыг танд олгоно. Энэ тооллого нь барааны сери тус бүрээр тоолдог тул серийн зөрүү үүсэх, хугацаа дуусах барааны буцаалт багасах зэрэг олон давуу талтай. Чөлөөт тооллого нь олон утаснаас олон чөлөөт тооллого үүсгэн зэрэг тоолох боломжтой бөгөөд тухайн олон чөлөөт тооллогуудыг нэгтгэн нэг нөөцийн тооллого болгодог давуу талтай. Мөн энэхүү тооллого нь сешн нээлттэй үед тоолох боломжтой бөгөөд чөлөөт тооллого нь барааны үлдэгдлийн мэдээлэлд ямар нэгэн байдлаар шууд нөлөөлөхгүй, зөвхөн нэг өдөр тоолсон олон чөлөөт тооллогоос үүссэн нэг нөөцийн тооллогыг баталгаажуулж дуусгаснаар барааны үлдэгдлийн мэдээлэлд нөлөөлнө. 

Odoo - Жишээ 1 гурван багана

 

 

Odoo - Жишээ 2 гурван багана

 

 

Барааны мэдээлэл татах

Нэвтэрч орсны дараа хамгийн түрүүнд Бараа цэсээр орж баруун дээд буланд байрлах шинэчлэх товч дээр дарж барааны мэдээлэлээ татана.


Нэг удаа барааны мэдээлэлээ татсан бол утаснаас апп устгаагүй л бол дахин татах шаардлагагүй бөгөөд дахин шинэчлэх товч дээр дарахд сүүлд татсан өпрөөс хойш нэмэгдсэн барааны мэдээллийг л татна.

Тооллого хийх

Odoo - Жишээ 1 гурван багана

 

Чөлөөт тооллого цэсрүү ороход таны үүсгэсэн ноорог төлөвтэй чөлөөт тооллогууд харагдана.

Odoo - Жишээ 2 гурван багана

 

Өмнө үүсгэсэн ноорог төлөвтэй чөлөөт тооллогуудаа татах бол баруун дээд булан байрлах шинэчлэх товч дээр дарж татна.

Баруун доод буланд байрлах + тэмдэгтэй товч дээр дарж шинэ чөлөөт тооллого үүсгэнэ.

Odoo - Жишээ 3 гурван багана

 

Өөрт тохируулагдсан агуулах, байрлалаас тооллого хийх агуулахбайрлалаа, мөн  тооллого хийх өдрөө сонгоод хадгалах дарж шинэ чөлөөт тооллого үүсгэнэ.

Odoo - Жишээ 1 гурван багана

 

Шинэ тооллого таны жагсаалтанд нэмэгдэж харагдах бөгөөд тухайн тооллого дээр дарахад доод талд цэс гарч ирнэ.

Доод талд гарч ирсэн цэсний Мэдээлэл засах дээр дарж тооллогын мэдээлэл засаж болно.

Үзэгний зурагтай товч дээр дарж тооллогоруу орно.

Odoo - Жишээ 2 гурван багана

 

Хэрэв өмнө тоолж байсан тооллого бол өмнө тоолсон мөрүүдийн мэдээллийг баруун дээд булан байрлах шинэчлэх товч дээр дарж татна.

Бараа нэмэхтовч дээр дарсанаар бараа сонгох диалог гарч ирнэ. Бараа нэмэх дарахаас өмнө та утасныхаа Bluetooth-р Bluetooth сканнераа холбосон байх шаардлагатай.

Odoo - Жишээ 3 гурван багана

 

Сканнер холбогдсон бол шууд барааны баркодыг уншуулж бараагаа хайна.

Харин сканнераар биш гараар бичиж хайх бол Текстээр хайх сонголтыг идэвхижүүлээд барааны нэрээр хайна.
                Odoo - Жишээ 1 гурван багана

                 

                Бараа сонгоход барааны нэр, сери, тоо ширхэг агуулсан диалог гарч ирнэ. Анх удаа тоолж байгаа бараа бол дурын сери анхдагч байдлаар сонгогдсон байна. Та сонгогдсон серийн ард байрлах сум дээр дарж сери солино. Эсвэл серийн нэрийг арилгаад серийн нэрээр хайж олж болно.  Тоо хэмжээгээ оруулаад хадгалах дарж хадгална.

                Тухайн сери бүртгэлгүй байвал шинэ сери товч дээр дарж шинэ сери үүсгэнэ.

                Odoo - Жишээ 2 гурван багана

                 

                Шинэ сери үүсгэхдээ серийн нэр, дуусах хугацааг оруулаад үүсгэх дарж үүсгэнэ.

                Шинэ сери тоолох барааны мэдээлэлийн сери хэсэгт сонгогдсон байна. Тоо хэмжээгээ оруулаад хадгалах дарж хадгална. Хадгалах дарахад тооллогын мөр сэрвэрт илгээгднэ.
                Odoo - Жишээ 3 гурван багана

                 

                Тухайн барааны тухайн серийг өмнө тоолсон байвал

                1. өмнөх тоог одоогийн тоогоор дарж засах
                2. өмнөх тоон дээр одоогийн тоог нэмж засах

                гэсэн сонголт гарч ирнэ. Дарж засах бол 1-р сонголтыг, нэмж тоолох бол 2-р сонголтыг хийж засна. Амжилттай болсон бол жагсаалтанд нэмэгдээд дахин бараа хайх диалог гарч ирнэ.

                Odoo - Жишээ 1 гурван багана


                Тооллогын мөрүүдээс аль нэг мөр дээр дарахад тооллогын мөр засах диалог гарч ирнэ. Харин аль нэг мөр дээр удаан дарвал тухайн мөрийг устгах уу? гэж асууна. Устгах дарж устгаж болно. Устгасан тохиолдолд тухайн барааны тухайн серийн тооллогын мэдээлэл сэрвэрээс мөн устна.

                Odoo - Жишээ 2 гурван багана

                 

                Тоолж дуусаад тооллогуудын жагсаалтруу буцна. Тоолж дууссан тооллого дээрээ дарж доороос гарч ирэх цэснээс батлах дарсанаар тухайн чөлөөт тоооллого баталгаажна. Нэгэнт батлагдсан тооллогууд утсанд харагдахгүй бөгөөд утаснаас засах боломжгүй болно.

                Чөлөөт тооллогыг нөөцийн толлогоруу хөрвүүлэх

                Чөлөөт тооллогоос нөөцийн тооллого үүсгэснээр чөлөөт тооллогыг засах боломжгүй болох бөгөөд үүссэн нөөцийн тооллого нь  явагдаж буй төлөвтэй үүсэх юм. Чөлөөт тооллогыг агуулах болон байршилаар нь зэрэг үүсгэн тоолж болох бөгөөд чөлөөт тооллогоос нөөцийн тооллого үүсэхдээ нэг нөөцийн тооллого болон үүсэх юм. Ингэхдээ агуулах болон байршилаар нэгтгэгдэн үүсэнэ. 


                Компьютер дээрхи интернэт хөтөчрүү ороод хаяг оруулах хэсэгт http://erp.monos  гэж системрүү ороод өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг бичиж нэвтрэнэ.

                Үүний дараа үндсэн цэснүүдээс барааны нөөц гэсэн цэсийг сонгож орно. Сонгож орсоны дараа дараах зурагт харагдаж байгаачлан нөөцийн удирдлага - чөлөөт тооллого гэж ороход ноорог болон баталгаажсан тооллогууд харагдан.

                Odoo текст ба зургийн блок
                Ноорог тооллогоруу ороход тоолсон бараануудын мэдээлэл болон тооллого баталгаажуулах товч харагдана. Тооллогыг баталгаажуулах дарж тооллого баталгаажуулж болно. ( Гэхдээ утаснаас тоолж байгаа тул аль болох утаснаасаа баталгаажуулах хэрэгтэй )
                Odoo текст ба зургийн блок
                Баталгаажсан тооллогоруу ороход дараах байдалтай харагдах бөгөөд нөөцийн тооллогоруу хөрвүүлэх дарж тухайн чөлөөт тооллогоос явагдаж буй төлөвтэй нөөцийн тооллого үүсээд чөлөөт тооллого дууссан төлөвтэй болно. Чөлөөт тооллого дуусах нь барааний үлдэгдэлд ямар нэг байдлаар шууд нөлөөлөхгүй.
                Odoo текст ба зургийн блок

                    Чөлөөт тооллогоос үүссэн нөөцийн тооллогоруу ороход энгийн нөөцийн тооллоготой ижил боловч

                    • Тоо хэмжээ 0 болгох - нийт тоолсон бараануудын тоолсон тоог 0 болгоно

                    • Тоологдоогүй үлдсэн бараа – тоологдоогүй 0-с их үлдэгдэлтэй бараануудыг сери сериээр нь тоолсон тоо нь 0 утгатайгаар оруулж ирнэ

                    • Онолын тоог шинэчлэх – тооллого үүссэнээс тухайн агшин хүртэл онолын тоонд өөрчлөлт орсон эсэхийг шалгаж шинэлэх

                    гэсэн үйлдлүүд нэмэгдэнэ. 

                    Odoo текст ба зургийн блок