Бараа орлогод авах

Гар утаснаа орлогын баримтын дагуу барааг шалгаж хүлээн авах процесс

Системээс бичсэн захиалгын дагуу үүссэн орглогын баримтуудын дагуу барааг шалгаж хүлээн авах процессийг гар утаснаас хийснээр илүү дутуу хүлээж авах, дутуу ирсэн барааны нөхөн захиалга үүсгэх үйлдлүүдийг хялбарчлах болно.
Odoo - Жишээ 1 гурван багана

 

Бараа хүлээн авах цэсээр ороход хүлээн авах орлогын баримтууд харагдана.

Odoo - Жишээ 2 гурван багана

 

Баруун дээд буланд байрлах шинэчлэх товчыг дарж жагсаалтаа шинэчилж болно.

Хүлээн авах баримт дээр дарахад гарч ирэх шийтийн үзэгний зурагтай товч дээр дарж баримтруу орно.

Odoo - Жишээ 3 гурван багана

 

Бараан дээр дарах юмуу дээд талын хайх хэсэгт курсороо идэвхижүүлж байгаад Bluetooth сканнераараа барааны баркодыг уншуулахад тухайн барааны захилгын дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан диалог гарч ирнэ. Зөр гэсэн талбарт байрлах тоог хүлээж авсан тоотой тулгаад дутуу бол ирсэн тоогоор тоог засварлаад арын чекбоксыг дарж хүлээж авсан тоог хадгална.

Odoo - Жишээ 1 гурван багана

 

Хүлээж авсан барааны сери таарахгүй бол сери дээр дарж сери солих диалогоос сери солино. 

Odoo - Жишээ 2 гурван багана

 

СЕРИ СОНГОХ товч дээр дарснаар өмнө бүртгэгдсэн сериүдээс сонгоод тоо гэсэн талбарт хүлээж авсан тоогоо оруулаад ХАДГАЛАХ дараж тухайн барааны хүлээж авсан мэдээлэл хадгална.
Odoo - Жишээ 3 гурван багана

 

Сери солих үед тухайн сери бүртгэгдээгүй байвал СЕРИ ҮҮСГЭХ - ийн урд байрлах серийн нэр оруулах хэсэгт серийн нэрээ оруулаад, дуусах огноо талбарт дуусах орноог оруулж СЕРИ ҮҮСГЭХ товч дээр дарна. Таны оруулсан нэр бүхий дугаартай шинэ сери үүсгээд хадгалах уу? гэж  асуухад ҮҮСГЭХ дарж үүсгэнэ. Үүссэн сери нь тухайн барааны хүлээж авсан сериэр сонгогдсон байна.

Odoo - Жишээ 1 гурван багана

 

Тухайн бараа өөр өөр сери дээр ирсэн бол тухайн барааны сери дээр дарж салгах сериэ сонгоод ирсэн тоо хэмжээг оруулж ХУВААХ товч дээр дарж сери хуваана.

Odoo - Жишээ 2 гурван багана

 

Сери хуваасны дараа дээрхи байдалтай харагдах бөгөөд нэгээс олон сери дээр орлого авж байгаа үед тус бүрийн тоор тааруулж чеклээд БУЦАХ дарж диалогоо хаана.

Odoo - Жишээ 3 гурван багана


Хүлээж авсан бараануудын сери болон тоо хэмжээгээ тааруулаад барааны жагсаалтын баруун дээд буланд байрлах батлах товч дээр дарж баримтаа батална.

Odoo - Жишээ 1 гурван багана


Тоо хэмжээ дутуу хүлээж авсан бол дутуу авсан барааны зөрүүгээр нөхөн захиалга үүсэх бөгөөд Дараах дугаартай . . . нөхөн захиалга үүссэн байна. Баримтыг цуцлах уу? гэж асууна. Тийм сонговол нөхөн захиалга цуцлагдсан төлөвтэй болно. Үгүй сонговол нөхөн захиалга бэлэн төлөвтэй болоод хүлээн авах жагсаалт шинэчлэгдэхэд Хүлээн авах жагсаалтанд харагдана