Үйлдвэрлэл

 

Үйлдвэрлэлийн модулын үндсэн ойлголт

ОДОО системийн бүх модул нь өөр хоорондоо харилцан хамааралтай байдаг. Үйлдвэрлэлийн модул нь худалдан авалт, агуулах, борлуулалт, хүнийн нөөц, цалин, санхүү гэсэн модултай нягт уялдаа холбоотой ажилладаг.

ОДОО систем дээр үйлдвэрлэлийн модулыг удирдан явуулахын тулд бусад модултай хэрхэн яаж цогцон ажилладаг талаар маш сайн ойлгосон байх ёстой. 

Товчхондоо үйлдвэрлэлийн модулыг удирдан явуулсаны үр дүнд бид бэлэн бүтээгдэхүүнийг гарган авч чаддаг. Өөрөөр хэлвэл бид бэлэн бүтээгдэхүүнийг гарган авахийн тулд ОДОО систем дээр үйлдвэрлэлийн модулыг ашигладаг гэсэн үг юм. 

ОДОО систем дээр тухайн нэг үйлдвэрлэл явуулсаны дараа системд бүртгэгдэн үлддэг датанууд:

     - Тухайн үйлдвэрлэлээс гарсан бэлэн бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүний нийт өртөг.

     - Бэлэн бүтээгдэхүүний хорогдол.

     - Тухайн үйлдвэрлэлд зарцуулсан түүхий эдүүд, түүхийн эдийн нийт өртөг.

     - Түүхий эдийн хорогдлууд.

     - Тухайн үйлдвэрлэлд ажилласан ажилчдын хийсэн ажил, ажлын хөлс.

     - Тухайн үйлдвэрлэлээс гарсан дайвар бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүний нийт өртөг.

     - Холбогдох санхүүгийн бичилтүүд.

     - Дамжлага бүрийн зарцуулсан хугацаа.

     - Дамжлага бүр дээрхи бэлэн бүтээгдэхүүний хорогдол.

     - Эдийн засагч, чанар, мастер, үйлдвэрлэлийн менежерүүдийн дүгнэлт

     - Шинжилгээний дээжинд явуулсан тоо ширхэг.

Нэг үйлдвэрлэл яваад дуусахад дээрхи мэдээллүүд системд хадгалагдан үлддэг ба бид эдгээр мэдээлэл дээр үндэслэн тайлан, мэдээ гаргаж, анализ хийдэг. Энэ талаар цааш дэлгэрэнгүй үзэх болно.

 

Мастер дата: Дамжлага гэж юу вэ? Түүнийг хэрхэн үүсгэх вэ?

Тухайн үйлдвэрлэлд орж буй түүхий эдүүд хэд хэдэн дамжлага дамжин боловсруулагдаж эцсийн бүтээгдэхүүн болдог. Өөрөөр хэлбэл эдгээр түүхий эдүүд бэлэн бүтээгдэхүүн болтлоо хэрхэн боловсруулагдаж байгааг систем дээр дамжлага үүсгэн бүртгэдэг. Гэвч аль түүхий эд аль дамжлага дээр зарцуулагдахыг систем дээр бүртгэдэггүй.

Нэг үйлдвэрлэл хэдэн ч дамжлагатай байж болно. Үйлдвэрлэл ямар ямар дамжлагатай байхыг бид шугам бүртгэж зохицуулдаг. Өөрөөр хэлбэл үүсгэсэн шугам дээрээ дамжлагуудаа сонгож өгдөг гэсэн үг. Хэрхэн сонгох талаар бид шугам үүсгэхэд үзэх болно.

Систем дээр дамжлагын хамгийн гол үүрэг бол хэн ямар ажил хийснийг бүртгэж авах юм. Бид үйлдвэрийн ажилчдын хийх ажлыг систем дээр үйлчилгээ төрөлтэй бараагаар бүртгэж түүнийгээ дамжлага дээрээ сонгож ашигладаг. Үйлчилгээ төрөлтэй барааг тусгай эрхтэй хүн үүсгэдэг тул энэ талаар сонирхож байвал агуулахын бараа үүсгэх гарын авлагыг уншина уу.

Үйлдвэрлэл > Мастер өгөгдөл > Дамжлагууд > цэсээр орж дамжлага бүртгэж өгнө.

 

Дамжлагын нэр: Тухайн дамжлагын оноосон нэр.

Код: Тухайн дамжлагын богино нэр.

Чанарын дамжлага эсэх: Уг талбарыг чек хийвэл тухайн дамжлагыг зөвхөн чанарын менежер гэсэн эрхтэй хүн дуусгана.











Ажлын зүйл дээр энэ дамжлага дээр ямар, ямар ажлууд хийгдэхийг сонгож өгдөг. Эдгээр ажлыг энд сонгохын тулд үйлчилгээ төрөлтэй бараа бүртгэсэн байх шаардлагатай.

Мастер дата: Шугам гэж юу? Түүнийг хэрхэн үүсгэх вэ?

Шугам нь эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хамгийн бага зардлаар, хамгийн хурдан хугацаанд гүйцэтгэхийн тулд үйл ажиллагааны оновчтой дарааллыг тогтоох явдал юм. Уг дарааллыг тогтоохдоо бид өмнө бүртгэсэн дамжлагуудаас сонгож ашигладаг. Нэг үйлдвэрлэл дээр нөхцөл байдлаасаа шалтгаалан хэд хэдэн шугамтай байж болдог. Тухайн үйлдвэрлэл ямар шугамаар явахыг бид орцон дээрээ зааж өгсөнөөр ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл нэг барааг өөр өөр шугам, дамжлага сонгож үйлдвэрлэх боломжтой гэсэн үг юм. Тогтсон технологийн карттай компаниудад энэ нь тийм ч тохиромжтой санаа биш юм аа.

Үйлдвэрлэл > Мастер өгөгдөл > Шугам > цэсээр орж шугам бүртгэж өгнө.

 

Дамжлагын нэр: Тухайн шугамын оноосон нэр.

Зүйл нэмэх товч дээр дарж дамжлагуудыг дарааллаар нь сонгож өгнө. Зүйл нэмэх товчийг дарснаар Дараах зургийг харагдана.

 

Үйл ажиллагаа: Үйлдвэрлэл явуулах дэлгэц дээр харагдах нэрийг оруулж өгнө. Энэ нь дамжлагын нэртэй ижил байж болно.

Дамжлага: Өмнө үүсгэж өгсөн дамжлуугаад сонгож өгнө.

Дараалал: Үйлдвэрлэл явуулахад аль дамжлага нь эхэлж хийгдэхийг зааж өгнө. Олон дамжлагатай үйлдвэрлэлд уг дарааллийг заавал сонгож өгөх хэрэгтэй.

Хугацаа тооцоолол: Уг ажиллагаа буюу дамжлага дээр зарцуулагдах стандарт хугацааг оруулж өгнө. Уг талбараас шалтгаалж Норматив хугацаа тодорхойлогдроно.

Мастер дата: Орц гэж юу вэ? Түүнийг хэрхэн үүсгэх вэ?

Нэг бэлэн бүтээгдэхүүнийг хэдэн ширхэгийг үйлдвэрлэвэл ямар ямар түүхий эдүүд ямар тоо хэмжээгээр орох, ямар шугамаар үйлдвэрлэгдэх, ямар ямар дамжлага дамжихийг агуулж байдаг зүйлийг орц гэнэ. 

Орц нь дараах мэдээллийг өөртөө агуулж байдаг.

    1. Бэлэн бүтээгдэхүүний тоо ширхэг.

    2. Түүхий эдүүд, тэдгээрийн зарцуулагдах тоо ширхэг.

    3. Шугам.

    4. Бэлэн бүтээгдэхүүний өртөг.

    5. Чанарын мэдээлэл.

    6. Дайвар бүтээгдэхүүн, түүний тоо ширхэг.

Үйлдвэрлэл > Мастер өгөгдөл > Орц > цэсээр орж орц бүртгэж өгнө.

 

Бараа: Үйлдвэрлэх гэж буй бэлэн бүтээгдэхүүнийг сонгож өгнө.

Тоо хэмжээ: Тухайн барааг үйлдвэрлэн гаргах тоо ширхэгийг оруулж өгнө.

Үйлдвэрлэлийн шугам: Өмнө үүсгэсэн шугамнуудаас сонгож өгнө. Шугам сонгож өгснөөр шугамны цаана сонгож өгсөн дамжлагыг ашиглах боломжтой болно.

Дугаар: Тухайн орцонд оноож өгөх дугаар. Өөрөөр хэлбэл богино нэр.

Стандарт өртөг: Бэлэн бүтээгдэхүүний орлогодож авах өртгийг оруулж өгнө. Уг өртгийг өмнөх сарын үйлдвэрлэлд гарсан зардлуудаар тооцоолол хийж сар болгон шинэчилж өгнө. Системээс уг тооцооллыг хийж өгдөг тайлан байдаг.

Бүрдэл хэсгүүд: Уг хэсэгт тухайн үйлдвэрлэлд орох түүхий эдүүдийг сонгож өгнө.Тоо ширхэгийг нь дээр сонгож өгсөн бэлэн бүтээгдэхүүний тоонд харьцуулан оруулж өгнө.

 

Дараалал: Нэг бэлэн бүтээгдэхүүн хэд хэдэн орцтой байж болно. Үйлдвэрлэл явуулахад аль орц нь эхэнд байх эсэхийг уг дарааллаар шийднэ.

Шинжилгээний данс: Бэлэн бүтээгдхүүний шинжилгээний дансыг сонгож өгнө. Уг талбарт ямар данс яаж ашиглахаа компани бүр өөрсдөө шийднэ.

Нөөц хоног: Үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд ашиглагдах тухайн барааны нөөц хоног.

 

Уг орцны дагуу ямар нэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дуусгахад дайвар бүтээгдэхүүн гардаг бол уг бүтээгдхүүнийг энд бүртгэж өгнө.

Өмнө бүртгэгдсэн мастер дата буюу орц, шугам, дамжлагын дагуу үйлдвэрлэл явагдана. Үйлдвэрлэл эхлүүлэхийн өмнө дараах зүйлсийг бүрдүүлсэн байх хэрэгтэй.

- Мастер дата.

- Түүхий эдийн хүрэлцээ буюу үлдэгдэл.

- Орцон дээрх өртөг, аналитик данс.

Товчнуудын тайлбар:

    Хүрэлцээ шалгах: Түүхий эдүүдийн хүрэлцээг шалгана.

    Ажлын захиалга үүсгэх: Ажлын захиалгууд буюу дамжлагуудыг тухайн үйлдвэрлэлд үүсгэж өгнө.

 

Бараа: Үйлдвэрлэх гэж буй бэлэн бүтээгдэхүүн.

Барааны тоо хэмжээ: Үйлдвэрлэх тоо хэмжээ.

Орц: Тухайн барааг үйлдвэрлэн явуулах орцыг сонгож өгнө. Нэг бэлэн бүтээгдэхүүн хэдэн ч орцтой байж болдог.

Үйлдвэрлэлийн шугам: Орцон дээр сонгосон шугам автоматаар сонгогдоно. Гэхдээ тухайн үйлдвэрлэл орцон дээр сонгосон шугамнаас өөр шугамаар явах тохиолдол байдаг. Хэрэв тийм үйлдвэрлэл бол бол хадгалахаас өмнө солих ёстой.

Агуулахын төрөл: Үйлдвэрлэл явуулах агуулахыг сонгож өгнө. Олон агуулахын эрхтэй хүнд тухайн хэрэглэгч бүр дээрхи агуулах харагдана.

Бэлэн бүтээгдэхүүний өртөг: Орцон дээр сонгосон өртөг харагдана. Засах боломжгүй.

Бэлэн бүтээгдэхүүний сери: Үйлдвэрлэл дуусах үед хэрэглэгч бэлэн бүтээгдэхүүний сери дугаарыг сонгож өгнө. Уг сонгосон сери харагдана. Засах боломжгүй.

Зарцуулсан материал буюу түүхий эдүүдийн мэдээлэл:

 

 

Хүрэлцээ шалгах товчийг дарснаар түүхий эдүүдийн хүрэлцээг шалгах бөгөөд бүх барааны үлдэгдэл бүрэн хүрвэл уг товч дахин харагдахгүй ба үйлдвэрлэл төлөвлөгдсөн төлөвт шилжинэ. Улаан өнгөтэй мөрүүд нь үлдэгдэл хүрэхгүй, ногоон өнгөтэй мөрүүд нь үлдэгдэл хүрж байгааг дэлгэцнээс шууд харж болно.

Боломжит нөөц: Тухайн сонгосон агуулах дээрх үлдэгдэл хүрж буй тоо ширхэг нь харагдана.

Төлөвлөгдсөн: Түүхий эдүүдийн орцон дээрх тоо ширхэг бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгдэх тоо ширхэгт харьцуулагдсан тоо ширхэг.

Гүйцэтгэсэн: Тухайн үйлдвэрлэл яваад дуусахад хэрэглэгч зарцуулсан түүхий эдүүдийн мэдээллийг системд оруулж өгдөг. Уг тоо ширхэг харагдана. Үйлдвэрлэл дуусаагүй үед төлөвлөгдсөн тоо ширхэгээр харагдана.


Ажлын захиалга товчийг дарснаар дэлгэцний баруун дээд булан байх ажлын захиалгууд үүснэ. Энэ нь дамжлагууд байх ба дамжлага бүр дээрхи явцыг бүртгэж өгдөг. Олон дамжлагатай бол дамжлага бүрийн тоогоор дамжлагын жагсаалтууд үүснэ. Тус бүрлүү нь нэвтэрч орж дамжлагуудыг дууссан төлөвт шилжүүлэх ёстой. Ингээд дамжлага бүр дээр юу, юу бүртгэгддэг талаар цааш үзье.

 

 Ажиллагааг эхлэх товчийг дарснаар бид тухайн дамжлага дээр мэдээлэл бүртгэх боломжтой болно. 

Одоогийн тоо: Тухайн дамжлага дээрх бэлэн бүтээгдэхүүний хорогдлыг бүртгэж өгдөг талбар. Энд бүртгэгдсэн тоо дараа дараагийн дамжлага дээрх үйлдвэрлэсэн тоонд очих ба хамгийн сүүлчийн дамжлага дээрх одоогийн тоо бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн тоо юм. Энд бүртгэгдэж байгаа мэдээллээр дамжлага дундын хорогдлыг хянах боломжтой.

Ажил нэмэх товчийг дарснаар дараах дэлгэц нээгдэнэ. Тухайн дамжлагыг анх үүсгэж байхад ямар ямар ажил хийгддэг талаар бүртгэж өгдөг. Уг бүртгэгдсэн датаны дагуу хэн хэн ямар ажил хийснийг бүртгэж өгнө. Энэ нь ажилтны хийснээрх тайлан болон, тухайн ажилтны цалинд очиж нөлөөлдөг.

 

 Хамгийн сүүлчийн дамжлагыг дуусгахад үйлдвэрлэл дуусгах зөвшөөрөл хүсэх төлөвт шилжсэн байна. Мөн үйлдвэрлэл дуусгах зөвшөөрөл  гэсэн товч нэмэгдсэн байна. Уг товчийг дарснаар дараах дэлгэц нээгдэнэ.

 

Засах боломжтой талбаруудын тайлбарыг оруулав.

Бодит тоо ширхэг:  Бэлэн бүтээгдэхүүний бодитоор үйлдвэрлэгдэн гарсан тоо ширхэг.

Сери дугаар: Бэлэн бүтээгдэхүүний тухайн цувралын сери дугаарыг оноож өгнө.

Түүхий эд материалуудын бодитоор зарцуулагдсан тоог гүйцэтгэсэн талбарт оруулж өгнө.

Батлах товчийг дарснаар систем дээр түүхий эдүүдийн зарлагадах хөдөлгөөн хийгдэж худалдан борлуулах зөвшөөрлийн хүсэлт илгээгдэнэ.

Худалдан борлуулах зөвшөөрөл олгож буй хэрэглэгч дээр дээрхи зурагтай ижил мэдээлэл харагдаж ба засах боломжгүй байна. Хэрэв ямар нэг зүйл буруу бол зөвшөөрөл өгч буй хэрэглэгч цуцлах боломжтой. Зөвшөөрөл өгч буй хэрэглэгч батлавал бэлэн бүтээгдэхүүний орлогодох хөдөлгөөн хийгдсэн манай агуулах үлдэгдэлтэй болно.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө

 Үйлдвэрлэл > Үйлдвэрлэлийн төлөвлөгөө цэсээр орж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг харж, үүсгэж болно.

 

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг үүсгэхдээ дараах зүйлсийг систем дээр эхэлж бүртгэсэн байх ёстой.

    - Бэлэн бүтээгдэхүүн буюу барааг бүртгэсэн байх.

    - Тухайн барааны орцыг бүртгэсэн байх.

    - Үүсгэсэн орцон дээр барааны нөөц хоногийг бүртгэсэн байх. Мастер дата: Орц гэж юу вэ? Түүнийг хэрхэн үүсгэх                 гарын авлагаас харах.

    - Борлуулалтын төлөвлөгөө үүсгэсэн байх.

Дээрхи мэдээлэл бүрэн бөглөгдсөн бол үйлдвэрлэлийн төлөвлөгөөг үүсгэж болно.

 

Эхлэх, дуусах огноонд тулгуурлан борлуулалтын төлөвлөгөөг тооцож үйлдвэрлэлийн төлөвлөгөө сар сараар үүснэ.Төлөвлөгөөний мөр гэдэг нь сар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэлнэ.

Бараа: Төлөвлөгөө оруулах гэж буй бараагаа сонгож өгнө.

Орц: Нэг бараа хэдэн ч орцтой байж болно. Аль орцоор нь үйлдвэрлэлийн төлөввлөгөөгөө үүсгэхээ хэрэглэгч сонгоно. Тухайн бараа нь ганц орцтой бол сонголтонд ганц л орц харагдана.

Огноо: Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг анх үүсгэсэн огноо. Энэ огноог хэрэглэгч солих боломжгүй байна. Төлөвлөгөөний мөр тооцоолоход уг талбар нөлөөлөхгүй.

Нөөц хоног: Тухайн барааны нөөц хоног. Орцон дээр оруулсан нөөц хоногийг харуулна. Хэрэглэгч уг талбарыг засах боломжгүй. Төлөвлөгөөний мөр буюу сар сарын төлөвлөгөөн дээр нөөц хоногоо засах боломжтой.

Эхлэх огноо: Төлөвлөгөөний эхлэх огноо. Өөрөөр хэлбэл энд сонгосон огноо нь төлөвлөгөөний мөрийн эхний сар болно гэсэн үг. 

Дуусах огноо: Төлөвлөгөөний дуусах огноо. Өөрөөр хэлбэл энд сонгосон огноо нь төлөвлөгөөний мөрийн дуусах сар болно гэсэн үг. 

Төлөвлөгөөний мөр: Энд тухайн барааны сар сарын төлөвлөгөө харагдана. Сар сарын төлөвлөгөөг хэрэглэгч гараар үүсгэх болон устгаж чадахгүй.

Дээрхи мэдээллүүдийг бүрэн зөв бөглөсөний дараа Нээх товчийг дарах хэрэгтэй. Уг товч нь эхлэх дуусах огноогоор борлуулалтын төлөвлөгөө, эхний үлдэгдлийг тооцон авчирч сар сараар нь төлөвлөгөөг үүсгэнэ.

 

Мөчлөг: Эхлэх дуусах огнооны хооронд үүссэн төлөвлөгөөний мөчлөг.

Нөөц хоног: Тухайн барааны нөөц хоног. Батлагдаагүй төлөвлөгөөний мөр дээр нөөц хоногийг засах боломжтой. Хэрэв нөөц хоногийг засвал уг мөчлөгөөс хойших бүх төлөвлөгөөний нөөц хоногийг шинэчлэх ба үүнийг дагаад бусад тооцоолол бас хөдлөнө.

Борлуулалтын төлөвлөгөө: Тухайн барааны сонгосон хугацаанд батлагдсан байгаа борлуулалтын төлөвлөгөөнүүдийн нийлбэрийг харуулна. Систем автоматаар тооцож авчирдаг тул дээрхи дэлгэцнээс засах боломжгүй. Хэрэв та борлуулалтын төлөвлөгөөнд засвар оруулах бол борлуулалтын төлөвлөгөөг засаад тооцоолох товчийг дарах хэрэгтэй.

Төлөвлөгөөт нөөц: Нөөц хоног, борлуулалтын төлөвлөгөө хоёр үндэслэн систем автоматаар тооцоолно. Тухайн талбарын HELP-ийг уншина уу. 

Жишээ нь: 2 сарын төлөвлөгөө 100, 3 сарын төлөвлөгөө 120 бөгөөд нөөц хоног 50. Тэгвэл нэгдүгээр сарын төлөвлөгөөт нөөц 100 + (120/30*20) = 180

Эхний үлдэгдэл: Хамгийн эхний сарын үлдэгдлийг систем автомтаар тооцоолж харуулна. Түүнээс хойших сарын эхний үлдэгдэл нь өмнөх сарын эцсийн үлдэгдлээ авч явна.

Тооцоолсон үйлдвэрлэлийн төлөвлөгөө: Систем тооцоолон санал болгож буй тоо. Борлуулалтын төлөвлөгөө + Төлөвлөгөөт нөөц - эхний үлдэгдэл.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө: Систем тооцоолон санал болгож буй тоо. Борлуулалтын төлөвлөгөө + Төлөвлөгөөт нөөц - эхний үлдэгдэл. Хэрэглэгч уг талбарыг засварлах боломжтой. Уг талбарыг засварлавал тухайн мөчлөгөөс хойших бүх төлөвлөгөөнд өөрчлөлт орно.

Эцсийн үлдэгдэл: Систем өөрт оруулсан мэдээллийн дагуу тооцоолон харуулж буй үлдэгдэл. Энд байгаа тоо агуулахын нөөцийн мэдээн дээр байгаа тоотой таарах албагүй.

Үйлдвэрлэсэн тоо: Тухайн сард систем дээр үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн тоо ширхэг. Энэ талбар нь төлөвлөгөөнд нөлөөлөхгүй.

Төлөвлөгөөний мөрний хойно байгаа  товчийг дарснаар тухайн сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө батлагдана. Батлагдсан төлөвлөгөөг цуцлах боломжтой   товчийг дарж цуцлах үйлдлийг хийнэ.

Дэлгэцний баруун дээд талд тухайн бараатай холбоотой борлуулалтын төлөвлөгөө харагдаж байгаа.

ТООЦООЛОХ товчны үүрэг: Уг товч нь төлөвлөгөөний мөр бүрийг дахин тооцоолох үйлдэл хийнэ. Батлагдсан төлөвлөгөө байвал уг төлөвлөгөөнд тооцоолол хийгдэхгүй ээ. Ихэвчлэн борлуулалтын төлөвлөгөөг зассаны дараа уг товчийг ашиглах хэрэгтэй.

Ноороглох товчны үүрэг: Уг товч бүх төлөвлөгөөний мөрийг устгаад ноорог төлөвтэй болгоно. Батлагдсан төлөвлөгөөний мөр байвал уг мөрүүдийг цуцалсаны дараа ноорог төлөвт шилжүүлэх хэрэгтэй.

Бүх төлөвлөгөөний мөр батлагдсан байвал ерөнхий төлөвлөгөөг систем автоматаар хаагдсан төлөвт шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч хаах үйлдлийг хийхгүй гэсэн үг юм.