Тайлангууд

Борлуулалтын цэг-Тайлангууд цэсээр ороод пос-н борлуулалттай холбоотой тайлангуудыг харах боломжтой. Доорх тайлангуудыг ашиглахад болно

 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Агуулахын нөөцийн тайлан

Агуулахын нөөцийн тайлан гэдэг нь тухайн салбар нэгжийг агуулах гэж үзэн салбаруудын байгаа нөөцийг харуулна. Хэд хэдэн касстай байсанч салбар нэг учир үлдэгдэл нэг байна. Агуулахын үлдэгдэл нь эхний үлдэгдэл дээр агуулахын орлогыг нэмээд зарлагыг хассан тоо хэмжээ юм.

  • Орлогын хөдөлгөөн гэдэг нь худалдан авалт, борлуулалсан бараа буцаах гэх мэт тохиолдолд өөрийн байх ёстой нөөцөд нэмэгдсэн тохиолдлууд юм.

  • Зарлагын хөдөлгөөн гэдэг нь борлуулалт хийгдсэн бараа, орлого авсан барааны буцаан гаргах тохиолдолд өөрийн байх ёстой нөөцөөс хасагдсан тохиолдлууд юм.

Анхаарах:Посын борлуулалтын захиалга нь төлсөн төлөвтэй тохиолдолд агуулахын нөөцийн тайлангийн үлдэгдэлд нөлөөлнө. Үүнд посын борлуулалт, буцаан олгох гэх мэт захиалгууд нөлөөлнө. Хэрэв посын борлуулалтын захиалга нь илгээгдсэн төлөвтэй тохиолдолд үлдэгдэлд нөлөөлөхгүй харин сэшн хаагдсны дараа үүсэх агуулахын дууссан төлөвтэй хөдөлгөөн нь үлдэгдэлд нөлөөлнө.

Агуулахын нөөцийн тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.














Огноо - Үлдэгдэл харах огноог сонгоно. Сонгосон огнооны 23:59:59 цаг минутаар үлдэгдлийг тооцно.

Бүлэглэлт - Бүлэглэлт нь Нийлүүлэгч, Үйлдвэрлэгч, үндсэн ангилал, пос ангилалаар  бүлэглэж үлдэгдлийг харуулна.

Сери харах - Танай компани сери дугаарыг хөтлөх тохиргоотой бол сериэр үлдэгдэл хөтлөгдсөн байна. Энэ талбарыг бөглөсөн тохиолдолд барааны үлдэгдэл сериэр харуулна.

Баркод харах - Барааны зураасан кодыг тайланд нэмэлтээр багана болгож харуулах тохиолдолд энэ талбарыг сонгоно. 

Зөвшөөрөгдөх агуулах - Хэрэглэгчийн зөвшөөрөгдсөн агуулахыг автоматаар сонгоно.

Ирээдүйн үлдэгдэл харах - Үлдэгдэл дээр агуулахын дуусаагүй буюу бэлэн төлөвтэй орлого, зарлагын баримтуудыг нэмж тооцох тохиолдолд энэ талбарыг бөглөнө.

Байрлал харах - Үлдэгдэлийг байрлалаар харуулна. Агуулах нь олон байрлалаар үлдэгдэл байршуулдаг бол энэ талбарыг бөглөж харахад болно.

Зохистой нөөц харах - Хэрэв агуулах дээр барааны байх ёстой нөөцийг тодорхойлсон тохиолдолд энэ талбарыг бөглөснөөр үлдэгдэл, байх ёстой нөөцийг харьцуулж харуулна.

Өртөг харах - Үлдэгдэл барааны үлдэгдлийн нийт өртөгийг багана болгож харуулна. Өртөг харах эрхтэй хэрэглэгчид энэ талбар харагдана.

Өөр агуулах харьцуулах - Өөр компанийн аль нэг агуулахын үлдэгдэлтэй өөрийн үлдэгдлийг харьцуулж харах тохиолдолд энэ талбарыг бөглөнө. Өөр агуулахын үлдэгдлийг +,- тэмдэглэгээгээр үлдэгдэлтэй, үлдэгдэлгүй гэж харуулна.

Шүүлтүүрүүд: Агуулах, Байрлал, Бараанууд, Барааны пайзаар, Нийлүүлэгч, Барааны ангилал, Посын ангилал, Дуусах хугацааны муж зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 

 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Өдрийн посын тайлан

 Өдрийн посын тайлан гэдэг нь сонгосон салбаруудын борлуулалт, борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, борлуулалтаас буцаалт, хөнгөлөлт хассан дүнгүүдийг харуулна. Борлуулалтуудыг өдөр өдрөөр багцлан харуулах ба сонгосон бүлэглэлтээс хамааран нийт дүнгүүдийг харуулна.

Өдрийн посын тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.





Эхлэх огноо - Тайлант хугацааны эхлэх огноог сонгоно. Сонгосон огнооны 00:00:00 цаг минутаар тооцно.

Дуусах огноо -  Тайлант хугацааны дуусах огноог сонгоно. Сонгосон огнооны 23:59:59 цаг минутаар тооцно. 

Бүлэглэлт - Бүлэглэлт нь Сар & Долоо хоног, Сараар, Долоо хоногоор, Цаг & Өдөр зэргээр бүлэглэж нийт борлуулалт харуулна. 

Шүүлтүүрүүд: Агуулах, Борлуулагч, Бараанууд, Барааны пайз, Борлуулалтын төрөл, Харилцагчид, Нийлүүлэгчид, Барааны үндсэн ангилал, Посын ангилал зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 

 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Посын борлуулалтын тайлан

Посын борлуулалтын тайлан гэдэг нь тухайн салбар нэгжийн тооцоо хийх зориулалттай тайлан юм. Уг тайланд нийт борлуулалт, тоо хэмжээ, хөнгөлөлт, хөнгөлөлтийн төрлүүд болох эрүүл мэндийн хөнгөлөлт, кэнди төлөлт, лояалти картын төлөлт, борлуулалтын буцаан олголт гэх мэт багануудыг харуулна. Мөн байх ёстой мөнгө, банкны терминалын нийт дүн зэрэг талбаруудыг харуулна. Тайлан нь сонгосон хугацааны сэшнүүдээр, пос ангилалаар бүлэглэнэ.

Посын борлуулалтын тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.


 

Агуулах - Агуулахын сонгоно.

Харагдах төрөл - Хураангуй тохиолдолд бараануудаар задарч харагдахгүй пос ангилалаар сонгосон төвшиний борлуулалтуудын нийтийг харуулна. Дэлгэрэнгүй тохиолдолд бараануудаарх борлуулалтыг харуулна.

Ангилалын төвшин - Тайлан нь посын ангилалаар бүлэглэн харуулдаг. Посын ангилалыг хэдэн давхар бүлэглэлтээр харах эсэхээ сонгоно.

Эхлэх огноо - Тайлант хугацааны эхлэх огноог сонгоно. Сонгосон огнооны 00:00:00 цаг минутаар тооцно.

Дуусах огноо -  Тайлант хугацааны дуусах огноог сонгоно. Сонгосон огнооны 23:59:59 цаг минутаар тооцно. 

Шүүлтүүрүүд: Борлуулагч, Бараанууд, Барааны үндсэн ангилал, Посын ангилал зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 


 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> ЭМД-ын хөнгөлөлтийн тайлан

  ЭМД-ын хөнгөлөлтийн тайлан гэдэг нь Эрүүл мэндийн хөнгөлөлтөөр хөнгөлөгдсөн хэрэглэгч болон бараануудын нийт захиалгын дүн, хөнгөлөгдсөн дүн, хөнгөлөлт хассан дүн зэргийг харах боломжтой.

ЭМД-ын хөнгөлөлтийн тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.



 

Эхлэх огноо - Тайлант хугацааны эхлэх огноог сонгоно. Сонгосон огнооны 00:00:00 цаг минутаар тооцно.

Дуусах хугацаа -  Тайлант хугацааны дуусах хугацааг сонгоно. Сонгосон огнооны 23:59:59 цаг минутаар тооцно. 

Тайлангийн төрөл - Барааны нэр сонголтоор эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдсөн бараануудын нийт дүнгүүдийг харуулна. Үйлчлүүлэгч сонголт нь эрүүл мэндийн хөнгөлөлт авсан хэрэглэгчдийн нийт дүнгүүдийг харуулна.

Шүүлтүүрүүд: Агуулах, Бараанууд, Нийлүүлэгч, Барааны ангилал, Посын ангилал зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 


 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Посын дэлгэрэнгүй тайлан

 Посын дэлгэрэнгүй тайлан нь посын захиалга бүрээр тоо хэмжээ, борлуулалтын нийт дүн, хөнгөлөлт гэх мэт дүнгүүдийг харуулна. 

Посын дэлгэрэнгүй тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.








Эхлэх огноо - Тайлант хугацааны эхлэх огноог сонгоно. Сонгосон огнооны 00:00:00 цаг минутаар тооцно.

Дуусах огноо -  Тайлант хугацааны дуусах хугацааг сонгоно. Сонгосон огнооны 23:59:59 цаг минутаар тооцно.

Харагдах төрөл - Дэлгэрэнгүй тохиолдолд бараа бүрээр харуулна. Хураангуй тохиолдолд бүлэглэлтээрх нийт дүнг харуулна, бараагаар задарч харагдахгүй.

Топ борлуулалт харах - Энэ талбарыг сонговол борлуулалтын хязгаар буюу харах боломжит мөрийн тоог сонгох боломж нэмэгдэнэ. Үнийн дүнгээр топ борлуулалтыг харуулна.

Бүлэглэлт - Бүлэглэлт нь пос захиалга, борлуулагч, нийлүүлэгч гэх мэтээр бүлэглэж нийт борлуулалтуудыг харуулна.

Дэд Бүлэглэлт - Дэд Бүлэглэлт нь пос захиалга, борлуулагч, нийлүүлэгч гэх мэтээр бүлэглэж нийт борлуулалтуудыг харуулна.

Баркод харах - Барааны зураасан кодыг тайланд нэмэлтээр багана болгож харуулах тохиолдолд энэ талбарыг сонгоно. 

Шүүлтүүрүүд: Агуулах, Харилцагч, Бараанууд, Борлуулагч, Нийлүүлэгчид, Барааны ангилал, Посын ангилал, Дүүрэг, Борлуулалтын баг зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 

 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Борлуулалтын тооцоо бодсон тайлан

 Борлуулалтын тооцоо бодсон тайлан гэдэг нь Сэшн хаалтаар үүссэн агуулахын дууссан баримт, дуусаагүй баримт, цуцлагдсан баримтуудын бараа бүрээр харуулна. Мөн үнийн зөрүү тохиолдол агуулахын дуусаагүй захиалгууд дээр бараа солиж дуусгасан бараануудыг харуулна.

Борлуулалтын тооцоо бодсон тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.





















Эхлэх огноо - Тайлант хугацааны эхлэх огноог сонгоно. 

Дуусах огноо -  Тайлант хугацааны дуусах хугацааг сонгоно.

Агуулах - Тооцоог шалгах агуулахыг сонгоно.

Төрөл - Тооцоо тохиолдолд сэшн хаалтаар үүссэн агуулахын хөдөлгөөнүүдийг дууссан, цуцласан, дуусгаагүй бүрээр нь харуулна. Үнийн зөрүү тохиолдолд агуулахын хөдөлгөөний дуусаагүй захиалгуудын бараа солисон бараануудыг харуулна. 

Шүүлтүүрүүд: Бараанууд, Барааны ангилал, Посын ангилал зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 


 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Пос карт хөнгөлөлтийн тайлан

 Посын хөнгөлөлтийн тайлан гэдэг нь Посын захиалга дээр хөнгөлөлтийн картууд ашиглан хөнгөлөгдсөн захиалга дээрх бараануудаар харуулна. 

Пос карт хөнгөлөлтийн тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.










Эхлэх огноо - Тайлант хугацааны эхлэх огноог сонгоно. Сонгосон огнооны 00:00:00 цаг минутаар тооцно.

Дуусах хугацаа -  Тайлант хугацааны дуусах хугацааг сонгоно. Сонгосон огнооны 23:59:59 цаг минутаар тооцно.

Картын төрөл - Урамшуулалын картуудаас сонгоно. Сонгосон картаар хөнгөлөгдсөн борлуулалт, хөнгөлөлтийн мэдээллийг харуулна.

Тайлангийн төрөл - Дэлгэрэнгүй тохиолдол картын хөнгөлөгдсөн дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Хураангуй тохиолдолд бүлэглэлтийн нийт дүнг харуулна.

Бүлэглэлт - Бүлэглэлт нь агуулах, пос захиалга, үндсэн ангилал зэргээр бүлэглэж нийт хөнгөлөлтийн дүнг харуулна.

Дэд Бүлэглэлт - Дэд Бүлэглэлт нь агуулах, пос захиалга, үндсэн ангилал зэргээр бүлэглэж нийт хөнгөлөлтийн дүнг харуулна.

Шүүлтүүрүүд: Агуулах, Бараанууд, Барааны ангилал зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 


 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Гишүүнчлэлийн картын тайлан

Гишүүнчлэлийн картын тайлан гэдэг нь Хөнгөлөлтийн карттай хэрэглэгчдийн мэдээлэл болон авсан хөнгөлөлтүүд, борлуулалтуудыг харуулна.

Гишүүнчлэлийн картын тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.




Эхлэх огноо - Тайлант хугацааны эхлэх огноог сонгоно. Сонгосон огнооны 00:00:00 цаг минутаар тооцно.

Дуусах хугацаа -  Тайлант хугацааны дуусах хугацааг сонгоно. Сонгосон огнооны 23:59:59 цаг минутаар тооцно.

Тайлангийн төрөл - Дэлгэрэнгүй тохиолдол гишүүнчлэлийн картын дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Хураангуй тохиолдолд нийт дүнг харуулна.

Шүүлтүүрүүд: Агуулах, CRM Суваг, Бараанууд, Нийлүүлэгч, Барааны ангилал, Посын ангилал зэргээр шүүлтүүр хийх боломжтой. 

 Борлуулалтын цэг -> Тайлангууд -> Посын хяналтын тайлан

 Посын хяналтын тайлан гэдэг нь Тухайн нэг салбар, нэг сэшн сонгоно. Сонгосон сэшний захиалга бүрээр нийт борлуулалт, хөнгөлөлт, буцаалт, бусад төлөлт болох кэнди төлөлт, лояалти төлөлт, кассын бэлэн мөнгө, терминалын нийт дүн зэргийн зөрүү үүссэн эсэхийг багана болгож харуулна. Уг тайлангаар зөрүүтэй захиалгуудыг хянаж ямар шалтгаанаар зөрсөн тохиолдлыг мэдэх боломжтой.

Посын хяналтын тайланг гаргахад дараах дэлгэц гарч ирнэ.





Агуулах - Посын борлуулалтын хянах агуулахыг сонгоно.

Сэшн - Сонгосон агуулахын сэшнүүдыг сонгоно.

Шүүлтүүрүүд: Бараанууд, Үндсэн ангилал, Пос ангилалаар шүүлтүүр хийх боломжтой.