Цалингийн бүртгэл


Ажилтны анкетны тохиргоо

Ажилтаны анкетны мэдээллийг хүний нөөцүүд бөглөж өгөх ба шаардлагатай мэдээллүүдээ цалингийн нягтлангаасаа авах хэрэгтэй. Доор дурдсан талбарууд нь зөвхөн цалинд ашиглагдах талбар учир бусад талбарыг хоосон орхиж болно гэсэн үг биш юм. Анкетыг хэрхэн бөглөх талаархи дэлгэрэнгүй гарын авлагыг хүний нөөцийн гараас авлагаас уншина  уу.



1. Ажлын Имэйл: Нийгмийн даатгалын тайлан импорт хийхэд ашиглагдана.

2. Албан тушаал: Нийгмийн даатгалын тайлан импорт хийхэд ашиглагдана. Уг албан тушаал дээр ажил мэргэжилийн кодыг оруулж өгнө.

3. Ажлын цаг: Тухайн ажилтаны хэд хэд дэхь өдөр ажиллах, өглөө хэдэн цагт ирэх, орой хэдээс тарах мөн тухайн жилд ямар ямар өдөр нийтээр амрах зэрэг мэдээллийг агуулдаг талбар юм. Уг сонгосон хувиараас ажлын цаг, хоцролт зэрэг мэдээллийг гаргаж авна. 

 

4. Регистр: Нийгмийн даатгалын тайлан импорт хийхэд ашиглагдана. 

5. НДД: Нийгмийн даатгалын тайлан импорт хийхэд ашиглагдана. 

6. ЭМД: Нийгмийн даатгалын тайлан импорт хийхэд ашиглагдана. 

7. Банкны дансны дугаар: Банклуу мэдээлэл явуулахад уг талбар ашиглагдана. Тухайн сонгосон дансны цаана банкыг нь зөв сонгосон эсэхийг шалгах хэрэгтэй.

8. Харилцагч: Нийгмийн даатгалын тайлан импорт хийхэд ашиглагдана. Энд сонгосон харилцагчийн цаана санхүү гэсэн таб дотор нь байршилын кодыг оруулж өгөх хэрэгтэй.


Ажилтны хөдөлмөрийн гэрээний тохиргоо

Ажилтаны хөдөлмөрийн гэрээн дээрхи зарим талбарууд нь цалингийн модулын тусгай эрхтэй хүнд харагддаг учир мэдээллийг хүний нөөц болон цалингийн нягтлан хоёр хамт бөглөх хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээн дээрхи талбарууд нь зөвхөн цалинд биш өөр модулуудад ашиглагддаг учир бүрэн гүйцэт бөглөх хэрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг хэрхэн бөглөх талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүний нөөцийн гарын авлагаас уншина  уу.

Хөдөлмөрийн гэрээг засварлахын өмнө дараах үндсэн ойлголтуудыг маш сайн ойлгосон байх ёстой.

1. Нэг ажилтан дээр төрлөөсөө шалтгаалаад хэдэн ч хөдөлмөрийн гэрээ байж болно. Харин хөдөлмөрийн гэрээ гэсэн төрөлтэй, ажиллаж буй гэсэн төлөвтэй ганц л хөдөлмөрийн гэрээ байх ёстой. Хэрэв хөдөлмөрийн гэрээ төрөлтэй олон гэрээ байгаа бол бусдыг нь цуцлах хэрэгтэй. Цуцлана гэдэг тухайн хөдөлмөрийн гэрээ дуусаад дахин шинээр гэрээ байгуулсан гэсэн үг юм.

2. Хөдөлмөрийн гэрээн дээр хөдөлмөрийн гэрээний төрөл гэсэн ойлголт бий. Уг төрөл нь тухайн хөдөлмөрийн гэрээг ямар төрлийн гэрээ вэ гэдгийг ялгаж өгч байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь дараах төрлүүдтэй байдаг.

        а. Хөдөлмөрийн гэрээ

        б.Эд хөрөнгө, хариуцлагын гэрээ

        в. Нууцлалын гэрээ

3. Хөдөлмөрийн гэрээ гэсэн төрөлтэй гэрээ байхгүй бол цалин бодож чадахгүй гэдгийг анхаарна уу.

4. Гэрээн нь дараах төлвүүдээс бүрдэж байдаг.

        а. Шинэ: Гэрээ хүчин төгөлдөр биш буюу юунд ч ашиглагдахгүй.

        б. Ажиллаж буй: Хүчин төгөлдөр гэрээ. Тухайн хүнтэй байгуулсан хүчинтэй гэрээ бүр уг төлөвт орших ёстой.

        в. Цуцалсан: Хүчинтэй байх хугацаа нь дууссан гэсэн үг юм. Ийм төлөвтэй гэрээ нь архивлагдсан гэрээ гэсэн үг юм. Мөн ажлаас гарсан хүний гэрээ уг төлөвт                                        оршино.

5. Нэг ажилтан дээр хөдөлмөрийн гэрээ төрөлтэй, ажиллаж буй төлөвтэй нэг л гэрээ бүртгэгдсэн тохиолдолд цалин бодогдох болно. Энэ шаардлагыг хангасан нэгээс олон гэрээ байвал цалин бодож чадахгүй гэсэн үг юм. 

6. Гэрээн дээрхи талбаруудыг шинэ төлөвтэй байхад сонгож өгөх ёстойг анхаарна уу.

Хөдөлмөрийн гэрээн дээр бүртгэгдсэн байх ёстой талбаруудыг дараах зураг болон тайлбараас харна уу.

 

 

1. Цалин: Тухайн ажилтан тогтмол цалингаар цалинждаг бол уг дүнг энд оруулж өгнө. Хувьсах буюу гүйцэтгэлээрээ цалинждаг бол энд үндсэн суурь цалинг оруулж өгнө.

2. Гүйцэтгэлийн цалин: Үндсэн цалингаас гадна гүйцэтгэлийн үнэлгээгээрээ цалин авдаг ажилчдын цалинг энд оруулна.

3. Унааны нэмэгдэл/өдрөөр/: Тухайн ажилтанд унааны нэмэгдэл олгодог бол энд нэг өдрийн мөнгөн дүнг оруулж өгнө. Цалин бодоход уг дүнг ажилласан хоногоор үржүүлж тооцоолол хийнэ.

4. Утасны нэмэгдэл/өдрөөр/: Тухайн ажилтанд утасны нэмэгдэл олгодог бол энд нэг өдрийн мөнгөн дүнг оруулж өгнө. Цалин бодоход уг дүнг ажилласан хоногоор үржүүлж тооцоолол хийнэ.

5. Цалингийн бүтэц: Цалингийн бүтцийг нь сонгож өгнө. Ямар ч төрлийн цалингийн бүтэц сонгож өгч болно. Гэхдээ сар болгоны сүүлийн цалин боддог бүтцээ сонгож өгөх нь илүү тохиромжтой.

6. Санхүүгийн харгалзаа: Санхүүгийн харгалзааны талаар доор дэлгэрэнгүй тайлбарлана.

7. Шинжилгээний данс: Цалин бодоход ажилтан бүр дээр шинжилгээний бичилт үүсдэг. Ямар дансан дээр үүсэхийг энд сонгож өгч байна.

8. Цалингийн журнал: Цалингийн бичилтүүд нь ямар журнал дээр үүсэхийг энд сонгож өгч байна.


9. Цалингийн нэмэлтүүд: Энгийн ажилтан гэсэн сонголт байгааг харж байгаа байхаа. Энэ талбар нь НДШ, ЭМД, ХАОАТ-ууд хэд хэдэн хувь байхыг агуулж байдаг. Монгол улсын хуулинд заасан бүх төрлийн суутгалыг энд бүртгэсэн байх ба тухайн ажилтны аль ангилалд хамаарахаас сонголтоо хийнэ.

10. Цалингийн нэмэлтүүд: Тухайн ажилтанд ямар нэг зэрэг, хариуцлагын нэмэгдэл байдаг бол зүйл нэмэх товчийг дарж сонгож өгнө. Энд өмнө бүртгэгдсэн мэдээллээс сонгож өгнө.



Санхүүгийн харгалзаа

Санхүүгийн харгалзаа гэж юу вэ?

Систем дээр тохируулсан дансыг тухайн тохиолдолдлуудад буюу ажилтан, агуулхах гэх мэт зүйлсээс шалтгаалж өөр дансаар сольж бичилтийг үүсгэх шаардлага гардаг. Энэ тохиолдолд тухайн ажилтан, агуулахууд дээр санхүүгийн харгалзаа тохируулж өгдөг. Товчхондоо ерөнхий тохируулсан дансыг өөр дансаар солих үйлдлийг санхүүгийн харгалзаа гэж ойлгож болно. Энэ хэсэгт цалин бодоход санхүүгийн харгалзааг хэрхэн ашиглах талаар л бичих болно. Санхүүгийн харгалзааг хаана хаана ашигладаг, өөр ямар ямар боломжтойг дэлгэрэнгүй судлана гэвэл санхүүгийн гарын авлагыг унших хэрэгтэй.

Цалин бодоход санхүүгийн харгалзааг хаана, хэрхэн ашиглах вэ?

Цалин бодоход хамгийн чухал зүйл бол цалингийн дүрмүүд байдаг. Цалингийн дүрмэн дээр санхүүгийн бичилт үүсэх дансуудыг тохируулж өгдөг. Дүрэм нь бүх ажилтны цалинг бодоход ижил үйлчилнэ. Нэг дүрмэн дээр сонгосон санхүүгийн данснууд бүх ажилтны цалин бодоход ашиглагдана гэсэн үг юм. Дүрмийн талаар дараа илүү дэлгэрэнгүй үзэх болно.

Жишээ нь: Дүрмэн дээр 7001 тэй зардлын данс сонгосон. Тухайн компани удирдлагын санхүүгийн бичилтээ 7001 тэй данслуу, зарим ажилчдын санхүүгийн бичилтээ 6001 тэй ББӨ-ийн данслуу бичдэг гэж үзвэл бид санхүүгийн харгалзаагаар үүнийг зохицуулдаг гэсэн үг юм. Мөн уг компани зарим ажилчдын бичилтээ 6001 рүү, заримыг нь 7001 рүү гэх мэт хэд хэдэн данслуу хувааж санхүүгийн бичилтээ үүсгэдэг бол энэ тоогоор санхүүгийн харгалзаа үүсгэж өгнө.

Эхлээд бид санхүүгийн харгалзаагаа доорхи зааврын дагуу үүсгэж өгнө. Үүсгэсэн санхүүгийн харгалзаагаа ажилтны хөдөлмөрийн гэрээн дээр сонгож өгснөөр ашиглагдана.

Санхүүгийн харгалзааг хэрхэн үүсгэх вэ?
Санхүү - Тохиргоо - Санхүүгийн харгалзаа цэсээр орж үүсгэх товч дарж өгнө.

 

 

 

1. Санхүүгийн харгалзаа: Уг санхүүгийн харгалзаанд оноож өгсөн нэр. Уг нэрээрээ бид дараа нь таних болно.

2. Идэвхитэй: Уг сонголт идэвхитэй байснаараа бид өөр газар ашиглах боломжтой болно.

3. Компани: Систем ашиглаж байгаа бүх компаниуд дундаа ашигладаг санхүүгийн харгалзаатай байж болдог. Хэрэв компани сонговол зөвхөн танай компани л ашиглах боломжтой болно. Компанийг заавал сонгож өгөхийг зөвлөж байна. Энэ нь өөр компанийн хүн танай компанийн санхүүгийн харгалзааг өөрчлөх эрсдлээс хамгаална.

Санхүүгийн харгалзаа үүсгэхэд доор хоёр таб байгааг та анзаарсан байх. Эхний таб буюу Татварын харгалзааг бид энэ тохиолдолд ашиглахгүй тул хоосон орхих хэрэгтэй. Уг талбар хаана хэрхэн ашиглаж болох талаар дэлгэрэнгүй үзье гэвэл санхүүгийн гарын авлагыг унших хэрэгтэй.

Дансны харгалзаа гэсэн таб дотор бид дансны харгалзаагаа оруулж өгөх хэрэгтэй. Зургаас харахад хэрхэн харгалзуулах нь ойлгомжтой харагдаж байгаа гэж бодож байна. 

Эхний багананд дүрмэн дээр сонгож өгсөн суурь дансаа сонгож өгнө. Дараагийн баганан дээр уг дансны оронд ашиглах дансаа сонгож өгнө.

Цалингийн дүрмүүд

Цалингийн дүрэм гэж юу вэ?

Систем дээр цалин бодоход хамгийн чухал зүйл бол цалингийн дүрмүүд юм. Ажилсан цагт ноогдох цалинг олдог дүрэм, нэмэлтүүдийг боддог дүрмүүд, олговол цохих цалинг олдог дүрэм, ЭМД, НДШ гэх мэт суутгалуудыг олдог дүрмүүд, гарт олгох цалинг олдог дүрэм байдаг. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан олон дүрмүүд нэгдээд тухайн ажилтны цалинг боддог гэсэн үг юм. 

Товчхондоо цалингийн дүрэм гэдэг бол цалин бодоход ашиглагддаг хэрэгслүүд юм.

Цалин - Тохиргоо -Цалингийн дүрэм гэсэн замаар бид цалингийн дүрмүүдийг олох болно.

 

Маш олон төрлийн дүрмүүдээс бид ашиглагдах дүрмүүдээ сонгож өгдөг. Энэ талаар цалингийн бүтэц дээр дэлгэрэнгүй үзэх болно. 

Цалингийн дүрмүүдийг системийн админууд үүсгэж өгдөг. Компанийн цалингийн цэс харж буй ажилчид цалингийн дүрмэнд ямар нэг засвар хийж болохгүйг хатуу анхаарах хэрэгтэй. Цалингийн дүрмэн дээр байгаа талбаруудын тайлбарыг доор дурдах болно. 

 

 

1. Код: Уг дүрмэнд оноож өгсөн код. Уг код нь дахин давтагдахгүй шийдэлтэй байдаг. Уг кодыг ашиглаж систем цалингийн тооцооллоо хийнэ. Мөн тайлан маягтууд уг кодыг ашиглаж боловсруулалтаа хийдэг. Өөрөөр хэлбэл код бүр өөрөө ямар дүрэм бэ гэдгээ тодорхойлж байна гэсэн үг юм.

2. Идэвхитэй: Уг сонголт идэвхитэй байснаараа бид ашиглах боломжтой болно.

3. Компани: Олон компани дундаа нэг систем ашигладаг бол компани бүрийн тоогоор дүрмүүд үүснэ. Өөрөөр хэлбэл нэг дүрмийг олон компани ашиглах боломжгүй гэсэн үг юм. 

4. Дараалал: Дараалал бол дүрмийн хамгийн чухал талбар юм. Олон дүрмэн дундаас аль дүрэм нь эхэлж бодогдох буюу эрэмбүүдийг агуулж буй талбар юм.

--------------------------------------------------------------------------------Ерөнхий --------------------------------------------------------------------------------

Уг таб дотор байгаа хамгийн чухал нь Пайтон илэрхийлэл, пайтон код юм. Пайтон илэрхийлэл дээрхи нөхцөл үнэн бол тухайн дүрэм ажиллана. Уг талбарын нөхцөл үнэн бол пайтон код биелж тухайн дүрэм утгаа авах болно. Энд байгаа хоёр талбарыг системийн админ баг тохируулж өгдөг тул өөрчилж болохгүй.


--------------------------------------------------------------------------------Дэд дүрэм -------------------------------------------------------------------------------

Цалингийн дүрэм нь мод бүтэцтэй байдаг. Дэд дүрмүүд нь дотроо бас дүрмүүд агуулж байдаг. Ихэвчлэн нэмэгдэлүүд болон, суутгалууд дэд дүрмүүд агуулж байдаг. Бодогдсон цалингийн дүнгүүд нь толгой дүрмэн дээрээ нэгтгэгдэж бодогдоно.


--------------------------------------------------------------------------------Санхүү -------------------------------------------------------------------------------

Орлогын данс, зарлагын дансанд ямар нэг данс сонгож өгсөн бол санхүүгийн бичилт үүснэ.
Тухайн дүрмийн бодож олсон дүн нь нэмэх утгатай байвал дебит бичилт нь орлогын дансыг , кредит бичилт нь зарлагын дансыг авна. Харин тухайн дүрмийн бодож олсон дүн нь хасах утгатай байвал дебит бичилт нь зарлагын дансыг , кредит бичилт нь орлогын дансыг авна.

Аналитик данс ашиглах гэдгийг чеклэх юм бол тухайн ажилтантай холбоотой аналитик бичилтүүд үүснэ. Аналитик бичилтүүд нь компанийн тохиргооноос хамаараад хоёр янзын үүсэж болно.

1. Цалингийн хуудаснаас аналитик дансууд авах: Хэрэв ийм тохиргоотой бол төслийн модул дээр даалгавараа бүртгэсэн байх ёстой. Хэд хэдэн төсөл дээр бүртгэгдсэн цагийн хуудаснаас аналитик дансуудыг олж уг дансуудад бичилтүүдийг үүсгэнэ.

2. Дээрхи тохиргоогүй байвал хөдөлмөрийн гэрээн дээрээс аналитик дансуудыг авна.

Харилцагч, Кредит харилцагч хоёр санхүүгийн бичилтүүд дээр ашиглагдах харилцагч нар байна. Уг хоёр талбар хоосон бол тухайн ажилтаны харилцагчруу санхүүгийн бичилтүүд шууд үүснэ.

 

--------------------------------------------------------------------------------Оролтууд-------------------------------------------------------------------------------
Цалингууд бодогдоход цалингийн оролтууд чухал байдаг. Цалингийн дүрэм бүр оролтууд агуулах албагүй байдаг. Оролтуудтай дүрмүүд оролтонд байгаа утгын дагуу боловсруулалтаа хийдэг. Цалингийн дүрмийн оролтууд цалин бодох хэсэгт илүү ойлгомжтой харагдана.

Цалингийн бүтэц

Цалингийн бүтэц гэж юу вэ?

Цалин бодоход цалингийн бүтцээр ямар цалин бодож байгааг тодорхойлдог. Дараах үндсэн гурван төрлийн цалинг систем дээр бодох боломжтой.

1. Үндсэн цалин

2. Урьдчилгаа цалин

3. Амралтын цалин

Цалингийн бүтэц үүсгэхдээ төрөл дээр нь дээрхи гурван төрлөөс сонгож өгдөг. Цалингийн бүтэц нь дотроо дүрмүүдийг агуулж байдаг. Ямар төрлийн цалингийн бүтэц үүсгэж байгаагаас хамаараад дүрмүүдээ зөв сонгож өгөх хэрэгтэй. Буруу дүрэм сонгож өгвөл цалинг буруу бодно.

Цалин - Тохиргоо -Цалингийн бүтэц гэсэн замаар бид цалингийн бүтцүүдийг олох болно.

 

Гурван өөр төрлийн цалингийн бүтцүүдийг доор харуулах болно. Цалингийн төрлөөс хамаараад өөр өөр төрлийн дүрэм сонгосон байгааг ялгаж харах хэрэгтэй.

1. Нэр: Тухайн үүсгэж буй цалингийн дүрмэнд оноож өгсөн нэр. Дараа нь бид уг нэрээрээ хайж олох болно.

2. Дугаар: Системийн админы зүгээс оноож өгсөн нэр. Уг кодыг дур мэндэн солихгүй байх хэрэгтэй. Уг кодоор дараа нь систем бусад газар тооцоолол хийнэ.

2. Цалингийн төрөл: Үндсэн цалин, урьдчилгаа цалин, амралтын цалин гэсэн төрлүүдээс сонгож өгнө.

 

 

Үндсэн цалингийн бүтцийг үүсгэхдээ дүрмүүдээ маш зөв сонгох хэрэгтэй. Тогтмол цалин, үйлдвэрийн хийснээрээ авдаг цалин, гүйцэтгэлийн үнэлгээний цалин гэх мэт ямар цалин бодож байгаагаас хамаараад дүрмээ сонгож өгнө.

Үндсэн цалин боддог хэдэн ч цалингийн бүтэц байж болно. Ажилчдын хөдөлмөрийн гэрээн дээр ямар дүрмээр бодогдохыг нь сонгож өгөх хэрэгтэй. 


Урьдчилгаа цалингийн бүтцийг дээрхи зурган дээрээс харж байна. Урьдчилгаа цалин бодох хугацаанд амралтын цалин бодогдсон байвал ХАОАТ, ЭМД, НДШ-ийн дүрмүүд ажиллах болно. 


1. Амралтын суурь хоног: Монгол улсын хуульд заасны дагуу амралтын суурь хоногийг оруулж өгнө.

Систем сүүлийн 11 сарын цалингаас тооцоолол хийж амралтын нэг өдрийн цалинг таньд санал болгоно. 

Үндсэн цалин бодох

Цалин - Ажилтны цалингийн хуудас цэсээр орж үүсгэх товч дарж цалингийн хуудсыг үүсгэнэ. Ноорог төлөвтэй цалингийн хуудсууд шууд харагдана.

 

Үүсгэх товч дарснаар доорхи зураг гарч ирнэ.

 

 

1. Мөчлөг: Ямар төрлийн цалин бодож байгаагаас хамаараад хугацаагаа сонгож өгөх хэрэгтэй. Дээрхи зурган дээр үндсэн цалин бодож байгаа тул хугацааг сараар нь сонгож өгөх хэрэгтэй.

2. Дугаар: Систем автоматаар оноож өгнө.

3. Цалингийн хуудасны нэр: Систем автоматаар оноож өгнө.

4. Гэрээ: Ажилтны хөдөлмөрийн гэрээ автоматаар сонгогдоно.

5. Бүтэц: Ямар төрлийн цалин бодож байгаагаас шалтгаалаад сонгож өгнө.

6. Цалингийн төрөл: Сонгосон бүтцээс систем автоматаар татаж харуулна.

Ажилласан өдрийг дахин тооцоолох товч нь дээрхи мэдээллийг шинэчлэн тооцоолно. Хэрэв та гараас утга оруулсан бол уг товчийг дарсаны дараа таны оруулсан утга устах болохыг анхаарна уу.

--------------------------------------------------------------------------------Ажилласан өдрүүд-------------------------------------------------------------------
Сонгосон мөчлөгт суурилан энэ сарын ажлын хоног, ажиллах ёстой хоног/бүх нийтийн амралтын тооцно/, ажилласан өдөр цаг, чөлөө, хоцролтыг харуулна. Гараас утга оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл ажилласан цаг, амралт, хоцролтыг гараас оруулах боломжтой. Хэрвээ систем дээр амралт чөлөөгөө хөтөлдөг, ирцийн төхөөрөмжтөй холбогдсон бол дээрхи талбаруудыг автоматаар тооцож харуулна. Цагийн тоо гэсэн баганыг бөглөхөд хоногийн тоо автоматаар тооцогдоно.

Бусад оролтууд хэсгийг доорх зурагнаас харна уу.


Бид цалингийн дүрмийн гарын авлага уншиж байхад оролтууд гэсэн ойлголтыг авсан. Дүрмэн дээр бид оролтуудыг сонгож өгсөн байдаг. Тэнд сонгосон оролтууд нь цалин бодогдох үед дээрхи зурган дээрхи шиг орж ирдэг. Жишээ нь бүх нийтийн амралт гэсэн оролтонд бид бүх нийтийн өдөр ажилласан цагийг оруулж өгнө. Ингэснээр цалингийн тооцоолол хийхэд дараах томъёо ажиллах болно. Илүү цаг * нэг өдрийн цалин * 2. 

Бусад оролтууд мөн дээрхи шиг ажиллах болно. НДШ, ЭМД хоёрын суутгалын хувийг систем автоматаар тооцож харуулна. Хөдөлмөрийн гэрээн хариуцлага, зэрэг, цолны нэмэгдэл оруулсан бол оролтууд хэсэгт автоматаар харагдана. Тухайн ажилтан нь уг мөчлөгт сахилгын шийтгэлтэй бол автоматаар харагдана. Хөдөлмөрийн гэрээн дээр утас, унааны нэмэгдлийг оруулж өгсөн бол автоматаар оролтуудад харагдана.

Ажилласан өдрүүд, оролтуудыг оруулж дууссаны дарааа тооцоолох товчийг дарах хэрэгтэй. Уг товч нь тухайн ажилтны цалинг тооцоолон цалингийн тооцолол таб дотор харуулах болно.


Тооцоолох товчийг дарсаны дараа ажилласан өдөр, оролтуудад суурьлан бүтцэн дээр сонгож өгсөн дүрмүүдийн дагуу цалингийн тооцоолол хийгдэнэ.

Урьдчилгаа цалин бодох

 

 

 

Урьдчилгаа цалин бодоход үндсэн цалин боддогтой яг ижил бодогдоно. Урьдчилгаа цалин бодоход мөчлөгөө зөв сонгож өгөх хэрэгтэй. Дээрхи зурган дээрхи мөчлөгийн харах хэрэгтэй. Хэрвээ урьдчилгаа цалин бодох хугацаанд амралтын цалин бодогдсон бол урьдчилгаанд амралтын цалин тооцогдох болно.

Амралтын цалин бодох

 

 

Амралтын цалин бодоход систем амрах ёстой хоногийг нь автоматаар тооцоолж харуулах болно. Ажилтны анкет дээр компанид ажилласан сар, бусад компанид ажилласан сар хоёрыг зөв бөглөх хэрэгтэй.

Оролтууд хэсэгт байгаа нэг өдрийн амралтын цалинг систем сүүлийн 11 сарын мэдээлэл дээр үндэслээд таньд санал болгох болно. Хэд хэдэн сарын мэдээлэл дээр үндэслэж байгааг та АМРАЛТЫН ЦАЛИН БОДОХ МӨРҮҮд гэсэн таб дотроос харах боломжтой.