Борлуулалт

 

 

Борлуулалтын процесс

Odoo систем дээр борлуулалтын үйл ажиллагааг бүртгэн хөтлөх нь маш энгийн. 


 

Бараа бүтээгдэхүүнийг борлуулах процессийг гурван үе шатад хувааж авч үзнэ.

  1. Борлуулалтын захиалга бүртгэх процесс

  2. Барааг агуулахаас гаргах процесс

  3. Нэхэмжлэл бүртгэж төлбөр хүлээн авах процесс


Борлуулалтын захиалга бүртгэх

Борлуулалтын үнийн санал үүсгэхдээ Борлуулалт гэсэн үндсэн цэсний Борлуулалт -> Үнийн санал цэсээр орж Үүсгэх товчийг дарж үүсгэнэ. Эсвэл Борлуулалт-Борлуулалтын захиалга цэсээр орж үүсгэх боломжтой. Батлагдсан үнийн санал нь борлуулалтын захиалга цэсэнд харагдах ба борлуулалтын захиалга цэснээс тухайн агуулах дээр өмнө нь үүсгэсэн бүх борлуулалтын захиалгуудыг харах боломжтой. 

Odoo image and text block

Захиалагч: Борлуулалт хийх гэж буй захиалагчийг сонгоно. Урьдчилан захиалагчийг бүртгээд сонгох боломжтой мөн энэ хэсгээс шинээр үүсгэх боломжтой.

Борлуулалтын төрөл:Бэлнээр - Борлуулалтын төлбөрөө бэлнээр төлөх бол сонгох ,Зээлээр - Борлуулалтыг зээлээр авч байгаа бол сонгох ,Тендер - Тендрээр авсан бол борлуулалт бол сонгох ,Компани хоорондын - Компани хоорондын борлуулалт бол сонгох

Захиалгын огноо: Үүсгэж буй өдрийн огноог автоматаар авна. 

Агуулах: Өөрийн агуулахыг сонгоно. Тухайлбал систем хэрэглэж байгаа хэрэглэгч нь өөрийн ажиллаж байгаа хэсгийг сонгоно Логистик хэрэв хөдөө орон нутгийн салбар бол өөрийн аймгийн нэрийг сонгох Булган гэх мэт сонгоно.

Төлбөрийн нөхцөл: Тухайн үнийн санал төлбөрөө ямар нэгэн нөхцөлтэйгөөр төлөх бол тухайн нөхцөлд тааруулан үүсгэсэн төлбөрийн нөхцөлийг сонгоно.

Үнийн хүснэгт: Тухайн захиалагч дээр сонгосон үнийн хүснэгтийг автоматаар гаргаж ирнэ.

Харилцагчийн ТТД: Харилцагчийн татвар төлөгчийн дугаар буюу регистерийн дугаарыг гараар оруулж өгч болно. Оруулахгүй хоосон орхисон ч сонгосон захиалагч дээр бүртгэгдсэн ТТД-г автоматаар нэхэмжлэх дээр аваад явна. 

Эдгээр талбаруудыг бөглөж дууссаны дараа Захиалгын мөрүүд хавтсанд байрлах зүйл нэмэх товчин дээр дараад Бараа гэсэн талбараас барааг сонгоод борлуулах тоо хэмжээг Захиалгын тоо талбарт оруулна. Бараа сонгоход тухайн сонгосон бараан дээр татвар сонгосон бол Татвар талбарт сонгосон татвар автоматаар гарч ирнэ. Үүнтэй адилаар Барааны нэгж үнэ болон Хөнгөлөгдсөн үнэ , Дүн талбарууд дээр барааны үнийг автоматаар авна. Борлуулах бараануудыг сонгож дууссаны дараа Шинэчлэх товчийг дарахад Татваргүй дүн, Татвар, Нийт, Төлөгдөөгүй үлдэгдэл талбаруудад борлуулалтын нийт үнийн дүн татваргүй дүн болон татварын дүн гарч ирнэ. Нийт дүн талбарт захиалагчаас авах мөнгөн дүн гарч ирэх ба төлөгдөөгүй үлдэгдэл талбарт тухайн борлуулалт борлуулалтын захиалга болоод нэхэмжлэх нь төлөгдсөн тохиолдолд буурдаг дүн юм. Тухайн үнийн санал борлуулалтын захиалга болоод нэхэмжлэх нь төлөгдөж дуусахад төлөгдөөгүй үлдэгдэл 0 гэж харагдана. Борлуулалтын бараануудыг бүртгэж дуусаад Хадгалах товч дарахад мөн адил дээрх дүнгүүд шинэчлэгддэг. 

Odoo image and text block

Үнийн саналын мэдээллийг оруулж дуусаад захиалгын мөрүүд болон үнийн дүнг хянаад бүх зүйл зөв байвал Хадгалах товч дээр дарна. Ингээд үнийн санал ноорог төлөвтэй үүснэ. Борлуулалт батлах товч дээр дарсанаар үнийн санал батлагдаж борлуулалтын захиалга төлөвт шилжинэ. Батлагдсан захиалгыг засаж өөрчлөх боломжгүй бөгөөд захиалга батлагдсанаар Агуулахаас бараа хүргэх процесст шилжсэн байх болно. Агуулахаас бараа гаргах процесс хэрхэн явагдах талаар та Агуулахын модулын гарын авлагын хэсгээс харна уу.
Odoo image and text block

Борлуулалт төлөвлөлт

Борлуулалтын төлөвлөгөөний гарын авлага энд бичигдэнэ.

Бараа солилцоо

Самбар нь саналуудыг харьцуулах, түлхүүр боломжийг онцлоход тохирсон сайн багаж юм. Бараануудыг харьцуулахдаа дотоод багануудыг ашигла.

Барааны үнэ, хөнгөлөлт, урамшуулал

Суурь үнэ

Барааны суурь үнэ гэдэг бол эд хариуцагчийн мэдэлд буй барааны үнэ цэнийг тодорхойлох хэмжигдэхүүн юм. Эд хариуцагчийн мэдлээс хасагдаж, нэмэгдэж буй барааг суурь үнээр тооцоолж бараа материалын тайланд тусгадаг. Нэг компаны хувьд тухайн нэг барааны суурь үнэ нь бүх салбар нэгжүүдэд ижил байна. 

Барааны суурь үнэ өөрчлөх

Суурь үнийг өөрчлөх шаардлага гарвал үнэ өөрчлөлтийн захиалга үүсгэж батлах арга замаар хийнэ. Ингэхийн тулд эхлээд үнэ өөрчлөх барааныхаа форм дэлгэц рүү орно. 

Борлуулалт -> Бараа -> Бараанууд цэсээр орж барааны жагсаалтаас үнэ өөрчлөх бараагаа хайж олоод форм дэлгэцийг нээнэ. Форм дэлгэц нээх гэдэг нь жагсаалтаас аль нэг мөр дээр дараад гарч ирэх мэдээллийг форм дэлгэц гэж ойлгоно.

 

Ерөнхий мэдээлэл ТАБ дотор Үнэ нэртэй талбар харагдах бөгөөд энэ бол тухайн барааны Суурь үнэ юм. Суурь үнийг өөрчлөх шаардлагатай бол Үнэ өөрчлөх линк дээр дарна. Энэ холбоос дээр дарахад үнэ өөрчлөх цонх нээгдэнэ.

 

Худалдах үнэ талбарт одоогийн Суурь үнэ харагдах бөгөөд энэ үнийг засаж өөрчилсөнөөр шинэ үнэ тодорхойлогдоно. Шинэ үнээ оруулаад Үнэ өөрчлөлтийн захиалга үүсгэх товч дээр дарна.

Ингээд Үнэ өөрчлөлтийн захиалга үүсгэх товч дээр дарахад үнэ өөрчлөлтийн захиалгын ноорог баримт үүснэ. Үүссэн баримтыг батлах шаардлагатай. Үнэ өөрчлөлтийн захиалгыг батлахаас нааш барааны суурь үнэ өөрчлөгдөхгүй. Хэрэв та нэгээс олон барааны үнийг нэг цаг хугацаанд өөрчлөх гэж байгаа бол үнэ өөрчлөх шаардлагатай бараа бүрийн хувьд дээрх алхамыг хийж гүйцэтгэнэ. Олон бараанд тус бүрд нь үнэ өөрчлөлтийн захиалга үүсгэсэн тохиолдолд ноорог захиалга нь нэг баримт болж багцлагдан үүснэ.

Барааны үнэ өөрчлөлтийн захиалгыг батлах

Өмнөх алхамын дагуу үнө өөрчлөлтийн ноорог захиалгаа үүсгэж дуусаад батлана. Ингэхдээ тухайн компаны тохиргооноос хамааран дараах хоёр аргаар батлана.

  1. Үнэ өөрчлөлтийн захиалгыг шууд батлана.

  2. Үнэ өөрчлөлтийн захиалгыг хэн нэгэн албан тушаалтнаар хянуулж батлуулна.

Үнэ өөрчлөлтийн захиалгыг батлахын тулд Борлуулалт -> Бараа ->  Барааны үнэ өөрчлөлтийн захиалга цэсээр орж ноорог төлөвтэй захиалгыг хайж олоод форм дэлгэцийг нээнэ.

Барааны мөрүүд ТАБ доторх зүйл нэмэх товч дээр дарж үнэ өөрчлөх барааг нэмж бүртгэж болно. Хуучин үнэ талбарыг засварлах боломжгүй. Харин шинэ үнэ талбарт өөрчлөгдсөн үнээ оруулах бөгөөд зөрүү дүн болон нэгж өртөгийг систем тооцоолж харуулна.

Хэрэв танай компани үнэ өөрчлөлтийн захиалгаа удирдах албан тушаалтнаар хянуулж батлуулах процесс буюу тохиргоотой бол та Батлах этгээдүүд талбарт удирдах албан тушаалтнаа сонгоод Зөвшөөрөл хүсэх товч дээр дарна. Ингэснээр үнэ өөрчлөлтийн захиалга нь Хянагдаж буй төлөвт шилжинэ. Ямар хүмүүс үнэ өөрчлөлтийг хянаж батлах боломжтой байхыг системд урьдчилан тохируулсан байна.

Улмаар үнэ өөрчлөлтийг хянаад Батлах товч дарахад үнэ өөрчлөлт батлагдана. Энэ үед танай компанид хэрхэн тохируулсанаас хамааран үнэ өөрчлөлт шууд хэрэглэх эсвэл үнэ өөрчлөлт төлөвлөгдөж шөнийн цагаар хэрэгжих болно. Хэрэв танай компани үнэ өөрчлөлтийг шууд хэрэгжүүлдэг байхаар тохируулсан бол та үнэ өөрчлөлтийн хүсэлтээ удирдлагадаа хянуулахаар илгээхээсээ өмнө Төлөвлөгдсөн? гэдэг талбарыг хоосон болгох ёстойг анхаарна уу.

Үнэ өөрчлөлтийн захиалгын төлөв нь Батлагдсан гэж байвал энэ үнэ өөрчлөлт хараахан хэрэгжээгүй бөгөөд шөнийн цагаар систем автоматаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна гэсэн үг юм. Үнэ өөрчлөлт хэрэгжсэн үед Биелсэн төлөвт шилжих бөгөөд шаардлагатай хэрэглэгч нарт үнэ өөрчлөлтийн талаарх мэдээлэл имэйлээр илгээгдэнэ.


Үнийн хүснэгт зохиох

Үнийн хүснэгт гэдэг бол бараа бүтээгдэхүүнийг хэнд хэзээ ямар үнээр, ямар нөхцөлөөр борлуулах, ямар хөнгөлөлт урамшуулал олгохыг тодорхойлох бүртгэл буюу тохируулга юм.

Үнийн хүснэгт гэдэг нь үнийн дүрмүүдийн багц гэж ойлгож болно. Харин үнийн дүрэм гэдэг бол үнэ тогтоож буй нөхцөл байдал, шалгуур, нэгж тохиолдлыг тодорхойлно. Жишээ нь А барааг 1 ширхэгийг авбал 100₮ 10 ширхэгийг авбал нэгжийн үнэ нь 90₮ болж хямдрах тохиолдлыг үнийн хүснэгтэнд буулгавал борлуулалтын тоо хэмжээнээс хамаарсан ялгаатай хоёр үнийн дүрмийг багтаасан үнийн хүснэгт болох юм.

Борлуулалтын ажилтан борлуулалтын захиалга дээр урьдаас тохируулж бүртгэсэн үнийн хүснэгтүүдээс аль нэгийг нь сонгож ашиглах боломжтой. Харин үнийн хүснэгтийг засварлаж өөрчлөх, дүрэм нэгж хасах бол танд "Үнийн дүрэм үүсгэх" нэртэй хандалтын эрх шаардлагатай болно.

Үнийн хүснэгт үүсгэхийн тулд Борлуулалт -> Тохируулга -> Үнийн хүснэгт цэсээр орж Үүсгэх товч дарна. Хэрэв байгаа үнийн хүснэгтэнд засвар хийх бол үнийн хүснэгтийн жагсаалтаас засах хүснэгтээ сонгож ороод Засварлах товч дээр дарна.

Үнийн хүснэгт нь Нэр, Валют, Үнийн дүрэм гэсэн гурван үндсэн мэдээллээс бүрдэнэ. Бусад нэмэлт талбар мэдээллүүдийг бөглөх, ашиглах шаардлагагүй.

Үнийн дүрэм засварлах бол Үнийн дүрэм хэсэгт байгаа дүрмүүдийн жагсаалтаас засварлах жагсаалтыг хайж олоод тухайн мөр дээрээ дарж дүрэм засварлах дэд цонхыг нээнэ. Хэрэв шинээр дүрэм үүсгэх бол Үнийн дүрэм хэсэгт байгаа Зүйл нэмэх товч дээр дарна.

Ингээд үнийн дүрмийг бүрдүүлэх мэдээллүүдийг нэг бүрчлэн авч үзье.

Хамгийн дээд хэсэгт байрлах нүдэнд тухайн үнийн дүрмийн товч тайлбар, бусад дүрмээс ялгах нэр оноож бичиж болно.

Үнийн дүрмийн тайлбар оруулах талбарын дараагийн талбар бол үнийн дүрмийн төрөл юм. Дараах сонголтуудаас сонгон хэрэглэнэ.

  • Захиалгын үнийн дүрэм (зөвхөн борлуулалт) - Борлуулалтын захиалгын нийт үнийн дүнгээс хамаарч хөнгөлөлт урамшуулал олгох бол энэ төрлийг ашиглана

  • Бонус барааны дүрэм - Борлуулалтын захиалганд үнэгүй бараа урамшууллаар дагалдуулах тохиолдолд энэ төрлийг ашиглана

  • Нэгж үнийн дүрэм - Борлуулалтын захиалга дээр бараа бүтээгдэхүүн ямар үнээр бичигдэх, ямар хөнгөлөлт тооцогдохыг тодорхойлох дүрэм

  • Купон хөнгөлөлтийн дүрэм (зөвхөн ПОС) - Жижиглэн борлуулалтын ПОС програм дээр ашиглагдах хөнгөлөлтийн дүрэм. Купон буюу урамшууллын эрхийн бичигт үндэслэн хэрэгжих хөнгөлөлтийг энэ төрлөөр бүртгэж үүсгэнэ.

Дараалал талбарт тухайн үнийн дүрмийг эрэмбэ дарааллыг илэрхийлэх тоон утга оруулна. Борлуулалтын захиалга дээр тухайн үнийн хүснэгтийн дүрмүүд хэрэгжихдээ хамгийн бага дараалалтай дүрмээс эхлэн шалгагдана. Жишээ нь Борлуулалтын үнийн санал буюу ноорог захиалга дээр А барааг шивээд захиалах тоо хэмжээг оруулах үед ERP систем холбогдох үнийн хүснэгтээс тухайн бараанд тохирох үнийн дүрмүүдийг хайх болно. Ингэж хайхдаа хамгийн бага эрэмбэтэй дүрмийг хамгийн түрүүнд шалгана. Хэрэв шалгаж буй дүрэм нь тухайн худалдан авалтын нөхцөлд тохирохгүй буюу шаардлага хангахгүй байвал дараагийн эрэмбэ бүхий дүрмийг шалгана. Энэ мэтчилэн үнийн хүснэгтэнд байгаа бүх дүрмүүдийг эрэмбийн дагуу нэг бүрчлэн шалгах бөгөөд худалдан авч буй А бараанд тохирох ямар нэг үнийн дүрэм олдох хүртэл шалгах ажиллагаа үргэлжилнэ. Хэрэв А бараанд тохирох ямар ч үнийн дүрэм олдохгүй байвал А барааг захиалга дээр шивэх боломжгүй болно. Тиймээс хэрэв та борлуулалтын үнийн хүснэгт зохиож байгаа бол үнийн дүрмүүдийн хамгийн сүүлд шалгагдах эцсийн дүрмийг тодорхойлохдоо ямар ч нөхцөл, болзол тохируулахгүйгээр бүх барааны хувьд хэрэгжих боломжтойн дээр ямар ч хөнгөлөлт урамшуулал олгоргүй байдлаар тодорхойлох хэрэгтэй. Хамгийн сүүлийн үнийн дүрмийн дарааллыг оноохдоо 5000 эсвэл 100000 гэх мэтээр өндөр эрэмбэ оноох хэрэгтэй.

Хэрэгжих хүрээ талбар нь тухайн үнийн дүрэм нь бараа бүтээгдэхүүний нэр төрлийг хэрхэн хамруулахыг илэрхийлнэ.

  • Бүх бараа - Тухайн дүрэм нь ямар ч бараа бүтээгдэхүүн борлуулах үед хэрэгжих боломжтой

  • Шүүсэн бараа - Тухайн дүрэм нь тодорхой хамрах хүрээнд хязгаарлагдан хэрэгжинэ. Хамрах хүрээг Барааны ангилал эсвэл Барааны үйлдвэрлэгчээр хязгаарлан тогтоох боломжтой. Хэрэв та Хэрэгжих хүрээг шүүсэн бараа утгаар сонговол дараах хоёр талбар нэмэгдэж гарч ирнэ.
      - Барааны ангилал : Зөвхөн уг талбарт сонгосон ангилалд хамрагдах бараануудад тухайн дүрэм үйлчлэх боломжтой
      - Үйлдвэрлэгч : Зөвхөн уг талбарт сонгосон үйлдвэрлэгчийн бараануудад тухайн дүрэм үйлчлэх боломжтой

  • Сонгосон бараа - Тухайн дүрмийн хамрах хүрээ бүхий бараануудыг түүвэрлэн сонгож бүрдүүлэх боломжтой. Сонгосон бараа утгыг сонговол Бараануудыг түүвэрлэн сонгох жагсаалт бүхий Сонгосон бараанууд нэртэй талбар гарч ирнэ. Бараагаа сонгоод Тоо хэмжээ талбарт тухайн бараанаас худалдан авах болзолт утгыг оруулна.

Дээр дурьдсан жишээгээр А барааг 10 ширхэг болон түүнээс дээр хэмжээгээр худалдан авбал 10% хямдрах нөхцөл оруулах бол тоо хэмжээ талбарт 10 гэсэн утга оруулж өгнө. Хэрэв түүвэрлэн сонгосон бараануудыг бүгдээс нь болзолт тоо хэмжээгээр худалдан авсан нөхцөлд олгох хөнгөлөлтөө олгодог байхаар тохируулах бол та Сонгосон барааны нөхцөл талбарын утгыг "БҮГД" болгож солих хэрэгтэй. Харин түүвэрлэн сонгосон бараануудын аль нэгийг болзолт хэмжээгээр худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх бол Сонгосон барааны нөхцөл талбар нь "АЛЬ НЭГ" утгатай байх ёстой.

Эхлэх огноо, Дуусах огноо талбарт тухайн үнийн дүрмийн хэрэгжих хугацааг тохируулах боломжтой. Хэрэв байнгын ашиглагдах дүрэм бол огноо талбаруудыг хоосон үлдээж болно.  

Захиалгын шүүлтүүр хэсэг

Үнийн дүрмийн захиалгын шүүлтүүр гэдэг бол тухайн дүрэм нь ямар шинж чанартай борлуулалтын захиалга дээр хэрэгждэг байхыг тохируулах хэсэг юм. Жишээ нь Борлуулалтын төрөл талбарт "Бэлэн" утгыг сонговол тухайн дүрэм нь зөвхөн Бэлэн мөнгөөр хийгдэж буй борлуулалтын тохиолдолд хэрэгжих юм. 
 "Бэлэн мөнгөөр"
 "Зээлээр"
 "Компани хоорондын"
 "Тендер"
 "E-Худалдаа"
 "ПОСын борлуулалт"
утгуудаас сонгож хэрэглэх боломжтой.

Мөн Төлбөрийн нөхцөл талбарт нөхцөл сонгож өгсөнөөр харилцагч төлбөрөө хэрхэн төлөх байдлаас хамааран хөнгөлөлт олгох боломжтой юм. Төлбөрийн нөхцөл талбарт сонгогдох утгуудыг "Санхүү - Удирдлага" хандалтын эрхтэй хэрэглэгч урьдчилан үүсгэж тохируулсан байна. Дуусах хугацааны муж талбарт худалдан авч буй барааны дуусах хугацааны нөхцөлийг оруулна. Дуусах хугацааны муж гэдэг нь тухайн бараа өнөөдрөөс хэдэн сарын дараа хугацаа дуусахыг илэрхийлэх тоон утгууд байна. Жишээ нь дуусах хугацааны муж нь 5 утгатай байвал өнөөдрөөс таван сарын дараа хугацаа дуусна. Борлуулалтын захиалга дээрх захиалгын мөр дээр бараагаа сонгоод тоо хэмжээ оруулахаас гадна дуусах хугацааны муж сонгох боломжтой юм. Хугацааны муж сонговол зөвхөн тухайн сонгосон мужтай тэнцүү болон түүнээс бага мужтай үнийн дүрмүүд хэрэгжинэ. Жишээ нь захиалгын мөр дээр 5 утгатай дуусах хугацааны муж сонгосон бөгөөд үнийн хүснэгтийн дүрмүүдэд 3, болон 6 гэсэн дуусах хугацааны муж сонгосон хоёр үнийн дүрэм байгаа бол 3 утгатай муж сонгосон үнийн дүрэм нь хэрэгжих юм.

Дүрэм хэрэгжих харилцагч


Дүрэм хэрэгжих харилцагч хэсэгт тухайн хөнгөлөлт урамшууллын дүрэм нь ямар харилцагчид үйлчлэхийг тохируулах боломжтой. Ингэснээр харилцагчдадаа ялгаатай үнийн бодлого хэрэгжүүлэх боломжтой юм. Харилцагч талбарт сонгосон харилцагчдад уг дүрэм үйлчилнэ. Харилцагчдыг түүвэрлэж сонгохоос гадна хэрэв хүсвэл харилцагч сонголгүйгээр Харилцагчийн ангилал талбарт ангилал сонгож болно. Энэ тохиолдолд сонгосон ангилалд багтдаг бүх харилцагчдад үнийн дүрэм үйлчилэх юм.

Үнэ тооцоолол - Нэгж үнэ

Хэрэв Нэгж үнийн дүрэм болон Купон хөнгөлөлтийн дүрэм төрөлтэй үнийн дүрэм дээрх Үнэ тооцоолол хэсэгт тухайн дүрмээр бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдөх, ямар хөнгөлөлт үзүүлэхийг тохируулна.




Үнэ тооцоолол талбарын Тогтмол үнэ утгыг сонговол тухайн барааны худалдан борлуулах үнийг тогтмол утгаар тохируулах боломжтой. Энэ тохиолдолд үнэ тооцох суурь үнэ нь Барааны үндсэн мэдээлэл дээрх зарах үнэ байх болно. Жишээ нь А барааны суурь үнэ нь 150 бөгөөд энэхүү үнийн хүснэгтээр үнэ тооцооллын утга нь Тогтмол үнэ бөгөөд тогтмол утга нь 110 байвал борлуулалтын захиалга дээрх борлуулах үнэ 150 бөгөөд хөнгөлөгдсөн үнэ нь 110 болж хувирах юм. Хэрэв 110 гэдэг хөнгөлөгдсөн үнийг борлуулах үнэ болгож ашиглах өөрөөр хэлбэл танай борлуулалтын падаан дээр хөнгөлөлт 0% бөгөөд нэгж үнэ нь 110₮ гэж хэвлэдэг байхыг хүсвэл та Хөнгөлөлт нуух талбарыг чек хийгээрэй.

Хэрэв та үнэ тооцоолол талбарын Хөнгөлөлтийн хувь утгыг сонговол тухайн барааны худалдах үнээс тодорхой хувиар хөнгөлөлт олгох боломжтой. Хэрэв танд үндсэн үнийг нэмэгдүүлж зарах шаардлага гарвал оруулж буй хөнгөлөлтийн хувиа хасах тэмдэгтэй оруулах боломжтой. Үнэ тооцооллын утгыг Хөнгөлөлтийн хувь эсвэл Томьёолол утга сонгосон тохиолдолд Суурь талбар харагдах бөгөөд энэ талбарт тухайн барааны борлуулах үндсэн үнэ нь ямар үнэ байхыг сонгож өгнө.

Сонгох боломжит утгууд:

  • Борлуулах үнэ: Барааны үндсэн үнэ буюу эд хариуцагчийн тооцооны суурь үнэ

  • Өртөг: Санхүү бүртгэлийн дундажлагдсан өртөг үнэ

  • Суурь үнийн хүснэгт: Тухайн үнийн хүснэгтийг ашиглаж буй борлуулалтын нэгж буюу салбар дээр тохируулсан суурь үнийн хүснэгтээс суурь үнийг бодуулж тооцно.

  • Бусад үнийн хүснэгт: Тухайн үнийн хүснэгтийн дүрэм нь суурь үнээ өөр нэг үнийн хүснэгтээр бодуулж тооцно. Энэ утгыг сонговол Бусад үнийн хүснэгтийг сонгох талбар нэмэгдэнэ.


Хэрэв та үнэ тооцоолол талбарын Томьёолол утгыг сонговол тухайн барааны худалдах үнийг өөрчлөх томьёолол бүхий талбарууд гарч ирнэ.



Үнийн хөнгөлөлт талбарт хөнгөлөлтийн хувь оруулна. Хэрэв суурь үнээс илүү үнээр зарах бол хөнгөлөлтийн хувийг хасах тэмдэгтэйгээр оруулна. Үнийн хөнгөлөлт талбарын дараагийн нүдэнд буюу нэмэх тэмдэгийн хойно байрлах нүдэнд суурь үнээс нэмж хасах үнийн дүнг оруулна. Жишээ нь 150 суурь үнэтэй барааг 110 үнээр зарахын тулд энэ нүдэнд -40.0 гэсэн утга оруулж болно. Тоймлох арга талбарт дээрх томьёогоор бодогдож гарсан үнийн дүнг бүхэлчлэх утга оруулах боломжтой. Жишээ нь томьёогоор бодогдсон үнэ нь 109.3487 гэх мэт гарвал 110.0 болгож засахын тулд тоймлох аргын утгыг 10.0 болгож тохируулах хэрэгтэй. Ингээд томьёогоор бодогдож гарсан үнэ нь өөрөө хөнгөлөгдсөн үнэ биш борлуулалтын үндсэн үнэ байх ёстой болвол Хөнгөлөлтийг нуух талбарыг сонгоорой.

Хэрэв та үнийн хүснэгт доторх үнийн дүрмүүдийг жагсаалтаас барааны нэрээр болон бусад нөхцөлүүдээр хайлт шүүлт хийхэд хүндрэлтэй байвал үнийн хүснэгтийн дэлгэцийн дээд хэсэгт байрлах Үнийн дүрмүүд харах товч дээр дарж дүрмүүдийн жагсаалт бүхий дэлгэц рүү үсэрч орох боломжтой. Ингэснээр нэг хуудсанд илүү олон дүрмүүдийг жагсаалт хэлбэрээр харж хянах боломжтойн дээр үнийн дүрэмтэй холбоотой бүхий л талбар мэдээллээр хайлт шүүлт хийх боломжтой.

 


end

Үнийн дүрэм импорт/экспорт

Бид өмнөх сэдвээр үнийн хүснэгт дотор үнийн дүрмүүд байршихыг үзлээ. Танд барааны хөнгөлөлт урамшууллын бодлого нэмж хасах, өөрчлөх хэрэгцээ гарвал үнийн хүснэгтийн жагсаалтаас үнийн хүсэлтээ олж сонгож ороод үнийн дүрмүүдийг засаж өөрчлөх хэрэгтэйг ойлгосон байх. Тэгвэл маш олон барааны үнийн дүрмийг агуулдаг үнийн хүснэгтэнд дээр засвар боловсруулалтуудыг хийхэд тийм ч амар хялбар биш байх нь ойлгомжтой. Тухайлбал яг одоо А гэдэг бараа нь энэ үнийн хүснэгтийн аль аль дүрмээр хэрхэн үнэ тооцоологдож буйг олж шалгах гэдэг төвөгтэй ажил. Тэгвэл манай систем танд үнийн дүрмүүдийг эксэл файлруу экспортлон авч харах, шалгах боломжыг олгож байна.

Үнийн хүснэгтийн дүрмүүдийг экспорт хийхийн тулд та эхлээд үнийн хүснэгтийн жагсаалт дэлгэцээс үнийн хүснэгтээ хайж олоод сонгож орох хэрэгтэй.

 

Улмаар Импорт/Экспорт Үнийн дүрэм товч дээр дарна. Уг товч дээр дарахад тухайн үнийн хүснэгтийн үнийн дүрмүүдийг эксэл файлд хөрвүүлэн авах цонх нээгдэнэ.

Үнийн дүрэм экспортлох цонхонд байгаа Төрөл талбараас Дүрэм экспорт утгыг сонгоно.  Экспорт шүүлт хэсэгт та эксэл файлд хөрвүүлж авах дүрмүүдээ шүүж хязгаарлах боломжтой. Тухайлбал Үнэ тоцоооллын хэлбэр, Борлуулалтын төрөл, Дүрэм хэрэгжих хүрээ зэргийг сонгож шүүлт хийгээрэй.

Ингээд шүүлт хийх нөхцөлүүдээ сонгоод Дата гаргах товч дээр дарахад үнийн дүрмийн мэдээллүүд бүхий эксэл файл танд өгөгдөнө.

 

Ингээд та үнийн дүрмүүдээ эксэл файлд экспортлон авсан учир ямар бараа ямар үнийн дүрмээр хөнгөлөлт урамшуулал хэрэгжиж байгааг хялбар аргаар хянах боломжтой боллоо.

Үнийн дүрэм импортлох

Та үнийн дүрмүүдийг эксэл файл руу хөрвүүлэн авсанаар шаардлагатай засвар өөрчлөлтүүдээ эксэл файл дээрээ хийгээд системд импортлон оруулах боломжтой. Ингэхийн тулд эксэл файлаа бэлтгээд үнийн дүрэм экспортлох цонхоо дахин нээнэ. Төрөл талбарт Дүрэм импорт утгыг сонгоно. 

 

Өгөгдлийн файл оруулах товч дээр дарж импорт хийх эксэл файлаа оруулна. Таны оруулж буй эксэл файл *.xls, *.xlsx өргөтгөлтэй байж болно. Өөр формат буюу өргөтгөлтэй файл импорт хийж болохгүй. Мөн импорт хийж буй файлын эхний SHEET-д үнийн дүрмүүдийн мэдээлэл бүхий хүснэгт байрласан байх ёстой. Систем зөвхөн эхний SHEET-ын өгөгдлийг боловсруулж импорт хийнэ гэдгийг анхаарна уу.

Таны оруулж буй эксэл файл дээрх үнийн дүрмийн хүснэгтээс дээшээ ямар ч мэдээлэл байх нь системд оруулж буй өгөгдөлд хамааралгүй. Өөрөөр хэлбэл үнийн дүрмүүдийг эксэлээр экспорт гаргаж аваад тухайн файл дээрээ үнийн дүрмийн мэдээллүүдээ засаад шууд импорт хийх боломжтой. Гаргаж авсан эксэл файл дээрх хүснэгтээс бусад гарчиг, агуулга, огноо зэрэг мэдээллүүдийг заавал хасаж арилгах шаардлагагүй юм. Харин та оруулж буй эксэл хүснэгтийн багана, толгой мэдээллүүдийг засаж өөрчлөх, байрлалыг солих зэрэг засвар хийж болохгүй. Эксэл файл дээр шинээр үнийн дүрэм нэмж болно. Энэ тохиолдолд импорт хийх дэлгэц дээр сонгох утгууд бүхий заавар бэлтгэн харуулсан байна. Жишээ нь шинээр дүрэм нэмэх эсвэл байгаа дүрмийг засахдаа Үнэ тооцоолол утгыг оруулж байгаа бол та Тогтмол үнэ, Хөнгөлөлтийн хувь, Томьёолол зэрэг утгуудаас бичих ёстой. Том жижиг үсгийг зөрүүлэхгүйгээр яг тааруулж бичих ёстойг анхаарна уу.

Хэрэв эксэл файл дээр та өмнө нь байсан үнийн дүрмийг засварлаж байгаа бол систем тухайн дүрмийг давхардуулан үүсгэхгүй. Хуучин дүрмийг шинэчлэх болно. Харин өмнө нь байгаагүй дүрэм нэмсэн бол систем шинээр үнийн дүрэм үүсгэнэ. Гэвч хэрэв та эксэл файлаас зарим үнийн дүрмүүдийн мэдээллийг устгаад импорт хийвэл систем тэдгээр хасагдсан үнийн дүрмүүдийг мэдээллийг сангаас УСТАХГҮЙГ анхаарна уу. Хэрэв ашиглахгүй гэж тооцон үнийн дүрмийг устгах шаардлагатай болвол та устгах үйлдлээ ERP систем дээрээ хийх шаардлагатай. Эксэл файлаа импорт хийгээд Дата оруулах товч дээр дарна.

Үнийн хүснэгтийн дотроос зөвхөн Нэгж барааны үнийн дүрмүүдийг экспортлон авах боломжтой. 

Хэрэв та үнийн дүрмүүдийг олноор нь устгах шаардлага гарвал үнийн хүснэгтийн дэлгэц дээр байгаа Үнийн дүрэм харах товч дээр дараарай. Ингэснээр та үнийн дүрмийн жагсаалт дэлгэц рүү дамжин очих бөгөөд устгах шаардлагатай үнийн дүрмүүдээ хайж олоод олноор нь сонгож буюу чагтлах хэрэгтэй. Улмаар Үйлдэл->Устгах цэсийг сонгоорой.

 


end

Тендерийн борлуулалт

Тендерийн борлуулалт гэдэг бол худалдан авагч талд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний хуваарийн дагуу борлуулалт хийх процессыг хэлнэ. Энэ бол нэг талаараа бодит амьдрал дээр явагддаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас худалдан авах тендер зарлаж бараа нийлүүлэгчид тендерт оролцон шалгарах процесс мөн хэдий ч тендерийн үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд тухайн нэг харилцагчид ердийн үнээс өөр үнэ нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж ажиллаж буй тохиолдолд ч энэхүү тендерийн борлуулалтын процессыг ашиглаж болох юм.

Тендерийн борлуулалтын хэрэглэгч гэсэн эрх бүхий хэрэглэгч нь Борлуулалт->Тендер->Тендерийн гэрээ цэсээр ороход өмнө нь үүсгэсэн гэрээнүүд жагсаалт байдлаар харагдана.

 

Жагсаалтанд тендерийн гэрээнүүдийн нэр, харилцагч, огноо, агуулах болон гэрээний төлөв харагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн гэрээ дээр дарж ороод харна. Дэлгэцийн баруун дээр харагдах Үүсгэх товч дарж шинээр гэрээ үүсгэнэ.

 

  • Нэр Тендерийн гэрээний нэрийг оруулна.

  • Харилцагч Тендерийн захиалагчийг сонгож оруулна.

  • Эхлэх огноо Гэрээний эхлэх огноо.

  • Дуусах огноо Гэрээний дуусах огноо.

  • Компани Хэрэглэгчийн харъяалагдах компани автоматаар сонгогдоно.

  • Агуулах Бараа гарах агуулах.

  • Тендерийн бүтээгдэхүүнүүд Тендерийн гэрээнд заасан нийлүүлэх бараа бүтээгдэхүүний жагсаалт. Уг жагсаалт дээр Зүйл нэмэх дээр дарж шинэ бараа бүтээгдэхүүн бичнэ. Энд ямар бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр хэдэн ширхэгийг ямар үнээр нийлүүлэхийг тохируулахаас гадна уг бүтээгдэхүүнийг хэзээ хэдэн ширхэгийг нийлүүлэхийг тохируулна. /зураг 3/

    • Нэр Гэрээнд бичигдсэн бүтээгдэхүүний нэр

    • Бүтээгдэхүүн Систем дээрх бүтээгдэхүүн

    • Худалдах үнэ Систем дээрх бүтээгдэхүүний худалдах үнэ

    • Нийт тоо ширхэг Нийлүүлэх тоо ширхэг

    • Хэмжих нэгж Бүтээгдэхүүний хэмжих нэгж

    • Нэгж үнэ Гэрээнд тусгагдсан үнэ

    • Нийт дүн Тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх нийт үнэ

    • Борлуулах хуваарь Энд тухайн бүтээгдэхүүнийг хэзээ, хэдэн ширхэгийг борлуулах хуваарийг оруулна. Хэзээ борлуулах хуваарийг заавал гэрээг үүсгэх үед тохируулах албагүй ба нийлүүлэх цаг тухайд нь бүртгээд байж болно.

      • Борлуулах огноо Хэзээ нийлүүлэх огноог оруулна

      • Тоо ширхэг Тухайн огноонд хэдэн ширхэгийг нийлүүлэх тоог оруулна

      • Борлуулсан эсэх Хэрвээ тухайн хугацаанд борлуулсан бол чеклэгдэж харагдана.

  • Багц Борлуулах бүтээгдэхүүнүүд нийлүүлэх өдрөөрөө багцлагдан харагдана.

  • Тэмдэглэл Гэрээтэй холбоотой мэдээлэл оруулж болно


Дээрх мэдээллүүдийг оруулаад Хадгалах товч дарж гэрээг хадгална. Тендерийн борлуулалтын менежер эрх бүхий хэрэглэгч гэрээг Батлах товч дарж батлах ба уг гэрээг баталсаны дараа нийлүүлэх буюу борлуулалт хийх боломжтой болно. Хэрвээ гэрээнд засвар оруулах бол менежер гэрээг Цуцлах ба цуцлагдсан гэрээг засварлаж болно.

Батлагдсан гэрээнд харагдах Багц тооцоолох товч дарсанаар систем бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх огноогоор нь багцална. Уг багцууд гэрээний Багц гэсэн хэсэгт харагдана.

 

Тухайн багцаас борлуулалтын захиалга үүссэн бол жагсаалтанд захиалгын дугаар харагдана. Борлуулалтын захиалга үүсээгүй бол Борлуулалтын захиалга үүсгэх гэсэн линк харагдана. Уг линк дээр дарахад дараах зурагт харуулсан дэлгэц харагдана. Эндээс борлуулалтын захиалгыг үүсгэнэ.

 

  • Багц Аль багцаас үүсэх захиалга гэдэг нь харагдана

  • Харилцагч Тухайн үед гэрээнд зааснаас өөр харилцагч руу бүтээгдэхүүнийг нийлүүлэх бол энд харилцагчийн сольж оруулна.

  • Бүтээгдэхүүнүүд Тухайн өдөр борлуулах бүтээгдэхүүнүүдийн жагсаалт харагдах ба тухайн үед агуулахын тоо хэмжээ хүрэхгүй эсвэл өөр тоо хэмжээгээр нийлүүлэх тохиолдолд нийлүүлэх тоо хэмжээг өөрчилж оруулж болно.

Оруулсан мэдээллээ нягтлаад Үүсгэх товч дарсанаар борлуулалтын ноорог захиалга үүснэ.

Уг гэрээнд хийгдсэн засвар, үйлдлүүд гэрээний доор түүх байдлаар харагдана.

 



end

Борлуулалтын тохиргооны өгөгдөл

Борлуулалттай холбоотой тохиргооны зааварчилгаа энд бичигдэнэ.

Борлуулалтын тайлан

Борлуулалтын тайлангийн гарын авлага бичигдэнэ.

Борлуулалтын төлөвлөгөө импортлох 

Борлуулалт - Төлөвлөгөө - Борлуулалтын төлөвлөгөө импортлох цэсээр орж төлөвлөгөөг импортлох боломжтой. Уг цэс нь борлуулалтын төлөвлөгөө бүртгэх эрхтэй хүнд л харагдах болно.


Дээрхи зурган дээрээс гурван барааны төлөвлөгөөг гурван өөр янзаар үүсгэсэн байгааг харах боломжтой.

Борлуулалтын төлөвлөгөөг оруулахдаа дараах дөрвөн нөхцөлд суурилан оруулах боломжтой. Нэг барааны хувьд дараах төрлүүдээс давхардаж оруулах боломжгүй тул үүссэн төлөвлөгөөнд тодотгол хийх боломжтой.

1. Агуулах сонгох.

2. Борлуулалтын баг сонгох.

3. Агуулах болон борлуулалтын баг сонгох.

4. Агуулах болон борлуулалтын баг сонгохгүй байх.

А гэдэг барааны төлөвлөгөөг бид дөрвөн өөр янзаар үүсгэж болно гэсэн үг юм. А барааны төлөвлөөг хэдэн ч төрлөөр үүсгэсэн байж болох ба үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд нийт дүнгээр тооцогдоно. Харин борлуулалттай холбоотой тайланд агуулах, борлуулалтын баг гэх мэт төрлөөр бүлэглэх харах боломжтой.

Эксел файлаас импорт хийхдээ бид дээрхи 4н нөхцөлд суурилан тус тусад нь файл нь импортлох боломжтой. Өөрөөр хэлбэл А гэдэг барааны төлөвлөгөөг дээрхи 4н янзаар импорт хийхэд 4н ширхэг файл бэлдэнэ гэсэн үг юм.

 

 Дээрхи зурган дээр байгаа талбаруудыг бид бөлөх хэрэгтэй.

1. Өгөгдлийн файл: Бэлдсэн эксэл файл.

Бид борлуулалтын төлөвлөгөөг үүсгэхдээ А барааны хувьд дөрвөн янзаар үүсгэж болох тухай дээр үзсэн. Төлөвлөгөөг импорт хийхдээ дээрхи зурган дээр агуулах, борлуулалтын баг сонгох боломжтой байгааг та харж байна. Өөрөөр хэлбэл энд агуулах, борлуулалтын баг сонгохгүй бол тухайн барааны хувьд агуулахын болон борлуулалтын багаас үл хамаарсан төлөвлөгөө үүсэх болно. Харин агуулах эсвэл борлуулалтын баг сонговол сонгосон талбаруудаас хамаарсан А барааны төлөвлөгөө үүснэ. Дээрхи тайлбарыг ойлгохгүй бол эхлээд Борлуулалт - Төлөвлөгөө - Барааны төлөвлөгөө гэсэн цэсээр ороод үүсгэх товчийг дарна уу. Агуулах, борлуулалтын баг гэсэн хоёр талбар байгааг харж байгаа байх. Энэ хоёр талбар утгатай байх эсвэл хоосон байхыг шийдэж байна гэсэн үг юм.

Одоо эксэл файлаа хэрхэн бэлдэх талаар үзье.

АНХААРУУЛГА: Файлыг зөвхөн доор дурдсан загварын дагуу л үүсгэхийг анхаарна уу. HIDE хийсэн мөр, багана байвал алдаа өгөх болно.


A багана: Барааны дотоод код

B багана: Барааны нэр

C багана: Мөчлөг

D багана: Тоо ширхэг

Барааны дотоод код, нэр хоёрыг та аль нэг тайлангаас эсвэл барааны мэдээллээс экспорт хийн авах боломжтой. Экспорт хийж авсан эксэл файл дээрээ датагаа бэлдхийг зөвлөж байна. Дээрхи зурган дээр гурван өөр төрлийн барааны 2018-01-01 ээс 2018-12-31н хүртэлх төлөвлөгөөг харж байна. С багана буюу огноо байгаа талбар заавал DATE форматтай өгөгдөл байхыг анхаарна уу.
Зурган дээрээс харвал нэг барааны төлөвлөгөөг оруулахад хэдээс хэдэн сарын төлөвлөгөөг оруулж байгаагаас хамаараад А,B баганын мэдээлэл доошоо давхардаж байгааг харж байгаа байх. А,B баганын мэдээллийг доош нь copy paste хийхэд таньд амархан гэж бодож байна. 

Бэлдсэн файлынхаа замыг зааж өгөөд, агуулах, борлуулалтын багыг сонгоод/эсвэл сонгохгүй/ ИМПОРТЛОХ товчийг дарснаар таны оруулж буй төлөвлөгөө барааны төлөвлөгөө цэсээр харагдах болно.