Агуулах

 

 

Агуулахын процесс

Агуулахын модуль бол бараа бүтээгдэхүүний нөөцийг тодорхойлдог модуль юм. Odoo систем нь барааны нөөц буюу үлдэгдлийг тооцохдоо давхар хөтлөлтийн арга (Double-Entry Inventory Methodology) ашигладаг. Энэ нь аливаа бараа ор хоосонгоос гэнэт бий болохгүй мөн гэнэт алга болохгүй. Харин бараа зөвхөн хоёр байрлал хооронд шилжиж хөдөлгөөнд орж байдаг гэсэн санаа юм. Харин тэдгээр хөдөлгөөн хийж буй байрлалуудын тодорхой хэсэг нь танай агуулахын дотоод нөөцийн байрлалыг илтгэж тодорхой хэсгүүд нь таны худалдааны түншүүд болон харилцагч нарыг илэрхийлэх байрлалууд юм.


Процессийн зураг оруулах


Бараа хүлээн авах

Odoo систем дээр бараа материал орлогод авах үндсэн гурван тохиолдол байдаг.

  1. Орлогын баримт үүсгээд батлах замаар

  2. Тооллого бүртгэж тооллогын зөрүү дүнгээр барааны үлдэгдэл нэмэгдэх

  3. Үйлдвэрлэлийн процесс явагдаж дуусаад бэлэн бүтээгдэхүүний үлдэгдэл нэмэгдэх

Дээрх тохиолдлуудаас хамгийн түгээмэл тохиолдол болох Орлогын баримтаар орлого хүлээн авах процессыг авч үзье. Odoo систем дээр орлогын баримтыг шууд үүсгэдэггүй. (Шууд үүсгэх гэдгийг Орлогын баримтын дэлгэц рүү орж Үүсгэх товч дарах үйлдэл гэж ойлгоно) Орлогын баримт нь заавал ямар нэг анхан шатны бүртгэл баримтаас үүдэлтэйгээр автоматаар үүссэн байдаг. Дараах анхан шатны процессуудаар дамжиж орлогын баримт үүснэ:

  • Худалдан авалтын процесс

  • Борлуулалт болон дотоод зарлага, бусад тохиолдоор гаргасан барааг буцаалтаар авах процесс

  • Агуулах хоорондын нөхөн дүүргэлтийн процесс

Дээрх процессуудын дагуу автоматаар үүссэн орлогын баримтын дагуу агуулахын ажилтан бараа бүтээгдэхүүнийг орлогод авна. Ингэхийн тулд эхлээд Орлогын баримтын жагсаалт дэлгэцээр орж үүссэн орлогын баримт үүссэн эсэхийг шалгана.

Барааны нөөц -> Ажиллагаанууд -> Хүлээн авах захиалгууд цэсээр орно.

 

Хайлтын хэсэгт Бэлтгэх захиалга шүүлт автоматаар хэрэгжсэн байна. Энэ нь танд орлого авахаар баримт үүссэн бөгөөд орлогыг шалгаж баталгаажуулах алхамыг хүлээж буй баримтуудыг харуулах горим юм. Хэрэв та батлагдсан түүхэн баримтуудыг харахыг хүсвэл энэхүү шүүлтүүрийг шүүлтийн талбараас хасахад л хангалттай.



уиб

Бүх ажиллагаанууд

Барааны нөөц -Ажиллагаанууд цэсээр агуулахын баримтуудыг гүйцэтгэх боломжтой. Бүх шилжилт дэд бүлгийн гарын авлагатай заавал уншиж танилцах хэрэгтэй.

Барааны нөөц -> Ажиллагаанууд -> Бүх шилжилт

Тухайн хэрэглэгч дээр тохируулсан агуулахуудын бүх орлого, зарлагын хөдөлгөөнүүд харагдана. Хэрэглэгч шүүлтүүр ашиглан зөвхөн орлого, зөвхөн зарлагын баримтуудаадаа ялган харах боломжтой.

Агуулахын баримтууд нь борлуулалт, худалдан авалт, нөхөн дүүргэлт, дотоод зарлага, буцаалт зэргээс автоматаар үүснэ. 

АНХААРУУЛГА : Хэрэглэгч үүсгэх товчийг дарж гараар агуулахын баримт үүсгэж болохгүй. 










Агуулахын баримтуудын дугаарлалт : Орлого, зарлагыг нь ялгаж харах боломжтой. Дээрхи зурган дээр байгаа хоёр баримтын дугаарыг нь харвал нэг нь зарлагын баримт нөгөө нь орлогын баримт байна. 

  • Хангамж/OUT/00001  гэсэн дугаараас бид хангамжийн агуулахаас гарч буй зарлагын баримт байна гэдгийг шууд харах боломжтой. 

  • Хангамж: Хөдөлгөөн хийгдэх гэж буй агуулахын товчилсон нэр.

  • OUT: Орлогын баримт уу, зарлагын баримтуу гэдгийг илэрхийлнэ. OUT бол зарлага IN бол орлого гэж ойлгоно. 

  • 00001:  Системээс автоматаар оноож өгдөг дугаар. Уг дугаар нь тухайн агуулахын хувьд дахин давтагддаггүй. 

Шүүлтүүр : Хайлтын хэсгийн арын томруулдаг шил дээр дарсанаар нэмэлт шүүлтүүрийг ашиглах боломжтой.

  • Ноорог, Бэлэн, Бэлэн болохыг хүлээж буй, Батлагдсан, Хийгдсэн   гэсэн агуулахын баримтуудын төлөв буюу баримтын явцаар шүүлтүүр хийх боломжтой.

  • Хүлээн авах захиалгууд, Дотоод шилжилтүүд, Хүргэх захиалгууд, Бэлтгэх захиалгууд гэсэн баримтын төрлүүдээр шүүлтүүр хийх боломжтой.

Төлөв : Төлөв нь агуулахын баримтын явцыг тодорхойлно.

  • Ноорог гэдэг нь гараар захиалга үүсгэсэн тохиолдолд ноорог төлөвийг авна. Энэ төлөвтэй үед дэлгэцийн мэдээллүүдийг өөрчлөх боломжтой.

  • Бэлэн болохыг хүлээж буй гэдэг нь батлагдсан захиалга юм. Гаргах захиалгууд дээр энэ төлөв ашиглагдах ба үлдэгдэл шалгагдаагүй тохиолдол эсвэл үлдэгдэл хүрэхгүй тохиолдолд энэ төлөвт шилжинэ. Орлогын тохиолдолд үлдэгдэл нөлөөлөхгүй тул гаргах захиалгууд дээр хэрэглэгдэнэ.

  • Өөр үйлдлийг хүлээж буй төлөв нь орлого, зарлагын баримт нь олон үе шаттай байрлалаас орлого авах, зарлага гаргах тохиолдолд хэлхээт баримт үүссэн тохиолдол юм. Хэлхээт баримт гэдэг нь жнь: Орох байрлалд орлого аваад хадгалах байрлалд шилжүүлэх үед агуулахын баримт орох байрлал дээр, хадгалах байрлал дээр 2 үүснэ орох байрлалын баримт дуусаагүй тохиолдол хадгалах байрлал дээрх баримт ийм төлөвтэй байна. Орох байрлал дээрх баримт дууссан тохиолдолд бэлэн төлөвт шилжинэ. Энэ төлөвт ямар нэгэн товчны үйлдэл хийх боломжгүй юм.

  • Зарим хэсэг нь бэлэн гэдэг нь гаргах бараануудын хэсэг барааны үлдэгдэл хүрсэн зарим хэсэг нь үлдэгдэл хүрэхгүй тохиолдолд юм. Орлогын тохиолдолд үлдэгдэл нөлөөлөхгүй тул гаргах захиалгууд дээр хэрэглэгдэнэ.

  • Бэлэн гэдэг нь захиалгыг гүйцэтгэх буюу дуусгахад бэлэн байна гэсэн үг. Орлого, зарлагын аль тохиолдолд энэ төлөв ашиглагдана.

  • Дууссан гэдэг нь захиалга бүрэн хэрэгжсэн үлдэгдлээс хасагдсан. 

  • Цуцлагдсан гэдэг нь захиалгыг хэрэгжүүлэх боломжгүй орлого, зарлага хийх үйлдлийг зогсооно.

Товчны үйлдлүүд : Орлого, зарлагын анхан шатны баримтууд, Үлдэгдэл шалгах, баримтыг цуцлах, баримтыг дуусгах гэх зэрэг үйлдлүүд багтана. Баримтын төлөвөөс хамаараад товчны үйлдлүүд хэрэгцээгээр харагдана.

  • Бэлэн бус төлөвт шилжүүлэх товч нь захиалгыг батлах буюу Бэлэн болохыг хүлээж буй төлөвт шилжүүлнэ. Үлдэгдэл тооцсон захиалга бол үлдэгдэл тооцсон бараануудыг үлдэгдэлээс чөлөөлнө.

  • Нөөц шалгах товч нь захиалгын бараануудын үлдэгдлийг шалгаж үлдэгдэл хүрэлцэж буй бараа, серийн тооцож харуулна.

  • Recheck Availability товч нь зарим хэсэг нь бэлэн төлөвтэй тохиолдолд хэрэглэгдэх бар үлдэгдлийг дахин тооцоолж үлдэгдэлтэй бараа, серийг онооно.

  • Бараа солих товч нь зөвхөн посын борлуулалтаас үүссэн баримтууд дээр хэрэглэгдэнэ. Үлдэгдэл хүрэхгүй барааг үлдэгдэлтэй бараагаар солих боломжтой юм.

  • Дуусгах товч нь захиалганд байгаа бараануудын аль нэг нь үлдэгдэл хүрч байгаа тохиолдолд идэвхижих бөгөөд үлдэгдэл хүрч буй бараануудыг дуусган үлдэгдлээс хасах юм, орлогын тохиолдолд үлдэгдэл нэмэгдэнэ. Хэрэв барааны зарим хэсэг үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд нөхөн захиалга үүсгэх, үүсгэхгүй эсэхийг тодруулна. Нөхөн захиалга үүсгэх нь үлдэгдэлгүй бараануудыг дахин бэлэн болохыг хүлээж буй төлөвтэй захиалга үүсгэнэ. 

  • Цуцлах товч нь баримтын үйлдлийг зогсоож хэрэгжих боломжгүй болгож цуцлагдсан төлөвт шилжүүлнэ.

  • Баримт хэвлэх нь хэвлэх товчны үйлдлээр баримтын орлого, зарлагаас хамаарч холбогдох баримтуудыг дэлгэцэнд харуулна. Дэлгэцнээс хэвлэх коммандаар баримтыг хэвлэх боломжтой. 

  • Бэлтгэх баримт хэвлэх нь үндсэн цэсний хэвлэх дотор бэлтгэх баримт хэвлэхээр бараа бэлтгэх баримтыг хэвлэх боломжтой. 

Дэлгэц : Агуулахын баримтын дэлгэц нь орлого, зарлагаас үл хамаарч ерөнхий ижил мэдээллүүдийг агуулдаг

  • Ерөнхий мэдээлэл нь захиалгын ерөнхий мэдээллүүд багтана.



















Харилцагч - Баримтыг ямар харилцагчид зарлага гаргах, харилцагчиас бараа орлогодож байгааг илэрхийлнэ. 

Бэлтгэх төрөл - Баримтын төрлийг илэрхийлнэ. Хүргэх захиалга, Хүлээн авах захиалга, Дотоод шилжүүлэг, Дотоод зарлага гэх зэрэг төрөл юм.

Очих байрлал - Агуулахын хөдөлгөөн нь ямар нэгэн байрлал хооронд хийгддэг бөгөөд бараа очих байрлалыг илэрхийлнэ. Орлого, Зарлагаас хамаарна.

Агуулах - Захиалгыг гүйцэтгэж буй агуулах энд байрлана.

Анхны баримт - Баримт салж үүсэх буцаалт хийгдсэн тохиолдол эх сурвалж баримт энд байрлана.

Товлогдсон огноо - Захиалга гүйцэтгэх огноог тодорхойлж болно. Жнь орлогын тохиолдолд бараа ирэх огноог хэрэглэгч гараас оруулна.

Эх баримт - Ямар нэгэн захиалгуудаас үүссэн тохиолдолд тухайн захиалгын дугаарыг энд харуулна. Жнь: Солилцоо, Борлуулалт, Худалдан авалт, Нөхөн дүүргэлт зэрэг.

Дууссан огноо - Агуулахын баримт дууссан тохиолдолд систем дууссан хугацааг бөглөнө. 

  • Ажилбарууд нь зарлага үед үлдэгдэл хүрэлцсэн, орлого үед бүх бараануудыг серийн задаргаатайн харуулах юм. Ажилбаруудыг үүсгэх боломжгүй серийн задаргаагаар засварлах боломжтой.














Бараа - Орлого, Зарлага хийгдэх барааг тодорхойлно.

Хэмжих нэгж - Захиалга хийгдсэн барааны хэмжих нэгж.

Гарах - Бараа гарах байрлалыг илэрхийлнэ.

Очих - Бараа очих байрлалыг илэрхийлнэ.

Захиалсан - Захиалгаас үүссэн тоо хэмжээ буюу гүйцэтгэх тоо хэмжээ өөрчлөх боломжгүй.

Дууссан - Захиалга дууссан бол дуусгасан тоо хэмжээ дуусаагүй бол үлдэгдэл хүрэлцэж буй тоо хэмжээ мөн бэлтгэсэн тоо хэмжээ юм. Хэрэглэгч бөглөхөөс гадна үлдэгдлийг шалгана.

Серийн задаргаа - Серийн задаргаа бодит гаргаж буй, орлогодож байгаа сериүдтэй тулгаж засаж өгнө. 

  • Багцын хураангуй нь гүйцэтгэх бараануудыг тоо хэмжээгээр нь төлөв гүйцэтгэлийг харуулна. Өөрчлөх боломжгүй.










Бараа - Орлого, Зарлага хийгдэх барааг тодорхойлно.

Тоо хэмжээ - Захиалгаас үүссэн тоо хэмжээ буюу гүйцэтгэх тоо хэмжээ өөрчлөх боломжгүй.

Хэмжих нэгж - Захиалга хийгдсэн барааны хэмжих нэгж.

Төлөв - Барааны төлөвийг илэрхийлнэ. Бэлэн төлөвтэй бол үлдэгдэл хүрэлцсэн. Бэлэн бус тохиолдолд үлдэгдэл хүрэлцээгүйг илэрхийлнэ.

  • Нэмэлт мэдээлэл
















Бэлтгэх арга - Системээс автоматаар бөглөгдөнө. Өөрчлөх шаардлагагүй.

Задгай захиалга - Хэрэв байрлалын менежмент ашиглагдаж байгаа үед энэ захиалга нь задгай байрлалаас гарч буй тохиолдолд энэ талбар нь бөглөгдсөн байна.

Үүсгэсэн нь - Агуулахын баримтыг үүсгэсэн хэрэглэгч.

Компани - Агуулахын баримтын харьяалагдах компани.

Татан авах бүлэг - Системээс автоматаар бөглөгдөнө. Өөрчлөх боломжгүй.

Урьтамж - Агуулахын баримтын урьтамж буй гүйцэтгэх урьтамжийг тодорхойлно.

Санхүүгийн гүйлгээ - Агуулахын баримт дууссан тохиолдол үүссэн бараа материалын ажил гүйлгээг энд харуулна.

Буцаагдсан эх баримт - Хэрэв энэ баримт нь буцаалт хийгдэн үүссэн баримт бол эх баримтыг харуулна.

Үйл ажиллагааны явц - Үүнд агуулахын баримтыг бэлтгэх, шалгах дэлгэцээр хийгдсэн огноо, хэрэглэгч, төлөвүүдийг харуулна.

  • Буцаах, Эсрэг шилжүүлэг гэдэг нь агуулахын баримтуудыг зарлага бол буцаан орлого авах, орлого бол буцаан зарлагадах үйлдэл хийгддэг. Буцаалтыг нэг баримтаас нэг удаадаа буцаалт хийхээс гадна. Буцаалт хийгдэж үүссэн баримтаас буцаалт хийх боломжгүй байдаг. 






















Буцаалтын төрөл - Бараа буцаах болсон шалтгааныг сонгоно. Хэрэгцээт буцаалтын төрөл байхгүй тохиолдолд үүсгэх боломжтой.

Бүх бараа буцаах - Хэрэв энэ захиалгыг бүтэн буцаалт хийх тохиолдолд энэ талбарыг бөглөнө.

Зүйл нэмэх - Бүтэн буцаалт хийгдэхгүй зарим барааг буцаах тохиолдолд барааг сонгон буцаах тоо хэмжээг бөглөнө. Зарлагын тохиолдолд боломжит үлдэгдлийг харуулна.

Буцаж очих байрлал - Буцаах баримт үүсгэхэд очих байрлалыг тодорхойлно. Энэ байрлалыг оролдохгүй байх хэрэгтэй.

Буцаах - Буцаалт хийх баримт үүсэж бэлэн төлөвт шилжсэн байна.

Барааны нөөц -> Ажиллагаанууд -> Хүлээн авах захиалгууд                                                                                                                                   Цэс-рүү

Хүлээн авах захиалгууд цэсэнд орлогын баримтуудын бэлэн төлөвтэй захиалгуудыг харуулна. Бэлтгэх захиалга гэсэн шүүлтүүрийг хассанаар орлогын бүх захиалгыг харах боломжтой. 



Барааны нөөц -> Ажиллагаанууд -> Дотоод шилжилтүүд                                                                                                                                         Цэс-рүү

Дотоод шилжилтүүд цэсэнд үлдэгдэл тооцогдох байрлал хооронд хийгдэх шилжилтүүд байна. Бэлтгэх захиалга шүүлтүүр хассанаар дотоод шилжүүлгийн бүх захиалгууд харагдана. 


Барааны нөөц -> Ажиллагаанууд -> Хүргэх захиалгууд                                                                                                                                            Цэс-рүү

Хүргэх захиалгууд цэсэнд зарлагын баримтуудын бэлэн, бэлэн болохыг хүлээж буй, зарим хэсэг нь бэлэн төлөвтэйг харуулна. Бэлтгэх захиалга шүүлтүүрийг хассанаар зарлагын бүх баримтуудыг харах боломжтой. 


Барааны нөөц -> Ажиллагаанууд -> Баримт шалгах дэлгэц                                                                                                                                  Цэс-рүү

Баримт шалгах дэлгэцээр орлого, зарлага, дотоод гэх зэрэг агуулахын бэлэн, бэлэн болохыг хүлээж буй, зарим хэсэг нь бэлэн төлөвтэй баримтуудыг шалгах боломжтой. Баримт шалгах гэдэг нь орлого авах, зарлага гаргах бараануудыг бодитоор шалгаж баримт дээрх барааны тоо хэмжээ сери зэргийг засах, өөрчлөн дуусгах юм. Шалгах дэлгэцийг баркод скайнер ашиглавал цаг хугацааг хэмнэж илүү үр дүнтэй. Шалгах дэлгэцийг нээх үед шалгах мөрүүдийн шалгасан тоо хэмжээг шалгах тоо хэмжээгээр бөглөгдсөн байдаг тул Шалгах ажиллагааг шинээр эхлэх товчний үйлдлээр шалгасан тоо хэмжээг 0 болгох хэрэгтэй. Энэ үйлдлийг шалгах ажиллагааг эхлэх үед л хийх хэрэгтэй хэрэв дахин дахин товчийг дарвал таны өмнөх шалгасан тоог хэмжээг 0 болгоно.

Гарах : Хийгдэж буй үйлдлийг зогсоон шалгах дэлгэцээс гарч шалгасан барааны тоо хэмжээг хадгалагдсан байна.

  • Хайлтын хэсэгт гараар захиалгын дугаараар хайж болно. Мөн компани хоорондын орлого авах тохиолдолд бараа нийлүүлж буй компанийн зарлагын баримт дээрх баркодыг уншуулахад орлогын баримтыг олох боломжтой. 

  • Хайлтын үр дүнгээс баримтаа сонгон орж тухайн захиалгыг шалгах үйлдлийг эхлүүлнэ.




Цэс : Шалгах дэлгэцийн хайлтын дэлгэцэнд шилжиж шалгасан барааны тоо хэмжээг хадгалагдсан байна.

Шалгах дэлгэц нь шалгасан тоо бөглөгдсөн байдаг тулшалгах ажлыг тэглэн гүйцэтгэх тохиололд Шалгах ажиллагааг шинээр эхлэх товчийг дарснаар шалгасан тоо хэмжээг тэглэх боломжтой.  Шалгасан мөрүүд нь ногоон өнгөөр ялгардаг.



















Бүх хөдөлгөөн - Баримтын нийт мөрүүдийг харуулна. Мөн доорх сонголтуудтай байна.

  • Шалгагдаагүй мөрүүд - Шалгагдаагүй мөрүүдийг харуулна.

  • Шалгагдсан мөрүүд - Шалгасан мөрүүдийг харуулна.

Бараагаар шүүх - Баркод скайнер ашиглаагүй тохиолдол барааны код, нэр, баркод зэргээр хайлт хийх боломжтой. Хэрэв баркод скайнер ашиглаж байгаа бол уншуулсан барааг автоматаар шалгах тоо хэмжээг оруулах дэлгэц харагдана.

Нийт мөр - Нийт баримтын мөрийн тоог харуулна.

Шалгаагүй мөр - Нийт шалгагдаагүй мөрийн тоог харуулна.

Шалгасан мөр - Нийт шалгасан мөрийн тоог харуулна.

Мөр - Баримтын бараануудыг харуулна. Хэрэв бараа нь олон сериэр байгаа бол нэг мөр болж харагдах ба шалгасан тоо хэмжээг оруулах дэлгэц дээр сериүдээр мөр болон харагдах юм.

  • № - Мөрийн дугаарлалт.

  • Зураасан код - Барааны үндсэн баркод.

  • Бараа - Шалгах барааны нэр, эмийн хэлбэр, дотоод код, нийлүүлэгч зэргийг харуулна.

  • Уншигдсан - Шалгасан тоо хэмжээ. Шалгаагүй бол 0 харагдана.

  • Захиалсан - Захиалсан тоо хэмжээ, хэмжих нэгжийн хамт.

  • Гарах - Бараа гарах байрлал, шалгах сериүд, шалгасан тоо хэмжээг харуулна.

  • Очих - Бараа очих байрлал байна.

  •  - Засах үйлдэл буюу гурван зураасан тэмдэгт дээр дарахад шалгах барааны сери, бэлтгэсэн тоо хэмжээ буюу шалгах тоо хэмжээ, шалгасан тоо хэмжээг оруулах талбар байна. Хэрэв шалгасан тоо хэмжээг оруулаагүй үед барааг шалгаагүйгээр тооцогдоно. Засах үед доорх дэлгэц харагдана.

Шалгах ажиллагааг шинээр эхлэх - Шалгах дэлгэцийг нээх үед шалгах мөрүүдийн шалгасан тоо хэмжээг шалгах тоо хэмжээгээр бөглөгдсөн байдаг ба шалгасан мэт нээгдэнэ. Иймд энэ товчны үйлдэл нь захиалгын мөрүүдийн шалгасан тоо хэмжээг 0 болгоно. Та энэ товчийг дарснаар шалгах үйл ажиллагааг шинээр эхэлж байгаа гэсэн үг.

Боловсруулж дуусгах - Шалгах үйл ажиллагаа дуусгавар болгож баримтыг дууссан төлөвт шилжүүлж орлого бол үлдэгдэл нэмэгдэн, зарлага үед үлдэгдэл хасагдсан байна. Хэрэв мөрүүдийг дутуу шалгасан бол дутуу шалгасан бараануудаар нөхөн захиалга үүсгэх эсэхийг баталгаажуулна. Мөн шалгаж дууссан баримтын Нэмэлт мэдээлэл хуудсанд байрлах Үйл ажиллагааны явц дээр шалгасан ажилтан, шалгаж эхэлсэн хугацаа, шалгаж дууссан хугацааг, шалгасан төлөвтэйгээр бүртгэл хийгдэнэ.

Хэвлэх - Агуулахын баримтыг хэвлэх боломжтой. Орлогын баримт бол Бараа материалын орлогын баримт, Зарлагын баримт бол Бараа материалын зарлагын баримт хэвлэгдэнэ. 


Барааны нөөц -> Ажиллагаанууд -> Агуулахын баримт бэлтгэх                                                                                                                             Цэс-рүү

Агуулахын баримт бэлтгэх дэлгэцээр бэлтгэх баримт дээр ямар нэгэн төлөвийн өөрчлөлт хийгдэхгүй харин бэлтгэх баримт дээр бэлтгэсэн хэрэглэгчээр бэлтгэж эхэлсэн хугацаа, бэлтгэж дууссан хугацаа зэрэг мэдээллүүд агуулахын баримтын Нэмэлт мэдээлэл хуудсанд Үйл ажиллагааны явц дээр бүртгэл нь хийгдэнэ.

Агуулахын нэг баримтыг нэг л хэрэглэгч бэлтгэхээр тохируулагдсан тул өөр хэрэглэгчийн код оруулах үед бэлтгэх үйл ажиллагааг дуусгах боломжгүй байна.












Бэлтгэх баримтын код - Бэлтгэх баримт дээрх баркодыг скайнераар уншуулна. Уншуулсан баркодоор систем баримтыг олж баримтын дугаарыг харуулна.

Бэлтгэгчийн код - Захиалгыг бэлтгэгчийн кодыг оруулна. Оруулсан кодоор систем бэлтгэгчийн нэрийг харуулна.

Эхлэх - Бэлтгэж эхлэх үед энэ товчийг ашиглах бөгөөд бэлтгэж байгаа баримтын үйл ажиллагааны явц дээр баримтыг бэлтгэж эхэлсэн ажилтан, бэлтгэж эхэлсэн хугацааг, Бэлтгэж байгаа төлөвүүд бөглөгдсөн байна.

Дуусгах - Бэлтгэж дууссан баримтын үйл ажиллагааны явц дээр баримтыг бэлтгэж эхэлсэн бүртгэл дээр бэлтгэж дууссан хугацааг бөглөнө.