Нөөцийн удирдлага 

1. Нөхөн дүүргэлт
2. Дотоод зарлагын баримт
3. Нөөцийн тооллого
4. Буцаалтын бүртгэл
5. Серийн дугаарууд

Odoo image and text block

1. Нөхөн дүүргэлт

         Ноорог: Батлагдаагүй захиалга буюу тухайн захиалгад засвар хийх боломжтой.

         Батлагдсан: Тухайн баримтанд энэ төлвөөс хойш засвар хийх боломжгүй ба нийлүүлэх агуулахад бараа гаргах баримт автоматаар үүсгэгдсэн байна.

         Ачигдсан: Нийлүүлэх агуулахаас бараа гарсан ба хүлээн авах агуулахад орлогын баримт автоматаар үүсгэгдэнэ.

         Хүлээн авсан: Хүлээн авах агуулахад бараа орлого авагдвал баримт уг төлөвт шилжинэ.

         Цуцлах: Баримтыг цуцалсан төлөвт шилжүүлэх ба уг баримтад шивигдсэн бараанууд агуулахын үлдэгдэлд нөлөөлөхгүй.

         Батлах: Нөхөн дүүргэлтийн захиалга батлагдсан төлөвт шилжинэ. Нийлүүлэх агуулахад бараа гаргах баримт автоматаар үүснэ.

         Шинэ: Нөхөн дүүргэлтийн дугаар. Нөхөн дүүргэлтийн захиалга нооргоос өөр төлөвт шилжихэд систем автоматаар дугаар оноож өгнө.

         Хүлээн авах агуулах: Бараа орлого авах буюу хүсэлт илгээж буй агуулах. Нөхөн дүүргэлтийн захиалга дуусахад уг агуулахын үлдэгдэл нэмэгдэнэ.

          Нийлүүлэх агуулах:  Захиалгын мөр дээр шивэгдсэн бараануудыг зарлага гаргах агуулах.

        Хариуцагч:  Нөхөн дүүргэлтийн захиалгыг үүсгэсэн хэрэглэгч.

       Захиалсан огноо: Нөхөн дүүргэлтийн захиалга үүсгэсэн огноо. 

         Захиалгын мөрүүд: 

                       Тоо хэмжээ: Хүлээн авах агуулахад орлогод авахыг хүсч буй тоо хэмжээ. 

                       Боломжит нөөц: Нийлүүлэх агуулахад байгаа боломжит үлдэгдэл

        Агуулахын баримт: Хүлээн авах, Нийлүүлэх хоёр агуулахын тус тусых нь агуулахын баримтууд харагдана.

Odoo image and text block

2. Дотоод зарлагын баримт

         Ноорог: Батлагдаагүй захиалга буюу тухайн захиалгад засвар хийх боломжтой.

         Батлагдсан: Тухайн баримтанд энэ төлвөөс хойш засвар хийх боломжгүй ба нийлүүлэх агуулахад бараа гаргах баримт автоматаар үүсгэгдсэн байна.

         Дууссан: Дотоод зарлагаас үүссэн агуулахын баримт дуусахад уг баримт дууссан төлөвт шилжинэ.

         Цуцлах: Баримтыг цуцалсан төлөвт шилжүүлэх ба уг баримтад шивигдсэн бараанууд агуулахын үлдэгдэлд нөлөөлөхгүй.

         Батлах: Дотоод зарлагын баримт батлагдсан төлөвт шилжинэ. Зарлага гаргах агуулахаас зарлагын баримт автоматаар үүснэ.

         Ноорог зарлага /: Дотоод зарлагын дугаар. Дотоод зарлага нооргоос өөр төлөвт шилжихэд систем автоматаар дугаар оноож өгнө.

         Зарлага хийх агуулах: Дотоод зарлагаар бараа гаргах агуулах.

         Хариуцагч:  Дотоод зарлагийг үүсгэсэн хэрэглэгч.

       Захиалсан огноо:  Дотоод зарлагыг үүсгэсэн огноо.

        Харилцагч: Уг зарлагын баримттай холбоотой харилцагч байвал сонгож өгнө. Тухайн барааг өртгөөр авсан харилцагч, хагалсан, алдсан эд хариуцагч гэх мэт. 

         Зардлын данс: Тухайн бараануудыг зарлагах үед санхүүгийн бичилт нь хийгдэх данс. Тухайн баримт дууссанаар бараа материалын данс кредитлэгдэж, сонгосон данс                                     нь дебитлэгдэнэ. Тухайн дотоод зарлага ямар шалтгаанаас бичигдэж байгаагаас шалтгаалаад данс нь өөр өөр байж болно.

         Шинжилгээний данс: Уг талбарыг заавал сонгох шаардлагагүй. Шинжилгээний данс сонгож явбал ямар барааг, ямар өртгөөр, ямар зорилгоор зарлага гаргасан бэ гэдэг                                                анализ хийх боломжтой. 

         

         Захиалгын мөрүүд: 

                       Тоо хэмжээ: Зарлагадаж буй барааны тоо ширхэг.

        Агуулахын баримт: Зарлага гаргах гэж буй агуулахын баримтыг харах ба шууд дамжин орох боломжтой.

Odoo image and text block

3. Нөөцийн тооллого

АНХААРУУЛГА:  Тухайн сонгосон агуулах дээр ямар нэг дуусаагүй баримт байвал тооллого дуусгах боломжгүй. Тооллогыг тоолсон төлөвтэй болсны дараа                        тооллогоос ямар нэг өр дутагдал үүсвэл уг өр дутагдлыг шийдэж байж дууссан болгох хэрэгтэй.

         Ноорог: Тооллогын тохируулга хийгдэж байх үед нөөцийн тооллого уг төлөвт байна.

         Явагдаж байна: Тооллого эхэлсэн ба тооллогын мөрүүдэд бараа оруулах боломжтой.

         Тоолсон: Нөөцийн тооллого хийгдсэн ба агуулахын үлдэгдэл нөлөөлсөн байна. 

         Дууссан: Тооллого дууссан төлөвт шилжүүлэх ба тухайн тооллого дээр ямар нэг засвар, мэдээлэл оруулах боломжгүй болно. 

         Тооллого эхлүүлэх: Тооллогыг эхлүүлэх ба тооллогын мөр дээр бараа оруулах боломжтой болно.

         Агуулах: Тооллого хийх агуулах.

         Тооллого хийсэн байрлал:  Тухайн агуулахын аль байрлал дээр тооллого хийхээ сонгож өгнө.

       Тоолох чиглэл: 

                  - Бүх бараа: Тухайн агуулахад үлдэгдэлтэй байгаа бүх бараан дээр тооллого хийх боломжтой болно. Үлдэгдэлгүй барааг мөн тооллогод оруулж болно.

                  - Барааны ангилалаар: Нэг ангилал сонгоод уг ангилалд хамаарагдах бараануудад тооллого хийх боломжтой.

                   - Зөвхөн нэг бараа: Тооллого эхлүүлэхээс өмнө бараагаа сонгож өгөх ба тооллогын мөр дээр тухайн барааны үлдэгдэлтэй бүх сери орж ирнэ.

                 - Түүвэр бараа: Тооллого эхэлсэний дараа тооллогын мөр дээр системд бүртгэгдсэн ямар ч барааг оруулах боломжтой. 

                - Нэг цувралын дугаар: Тооллолго эхлүүлэхээс өмнө цувралын дугаар сонгож өгөх ба тооллогын мөр дээр тухайн сонгосон цувралын дугаарт хамаарах бараа                                                             автоматаар орж ирнэ.    

Odoo image and text block

3.1 Нөөцийн тооллого -  Явагдаж байна  

АНХААРУУЛГА:  Тооллогын мөр дээр бараа шивэхдээ цувралын дугаарыг заавал сонгож өгөх шаардлагатай.

         Тооллогын дэлгэрэнгүй:

                    - Цувралын дугаар: Тооллогын мөр дээр сонгосон барааны сери дугаарууд сонгогдох боломжтой. Тухайн нэг серийг сонгоход агуулахад байгаа үлдэгдэл нь                                                                 онолын тоо хэмжээ талбарт харагдана.

                    - Онолын тоо хэмжээ: Бараа, цувралын дугаараас хамаараад агуулахын үлдэгдэл гарч ирнэ. Тухайн сонгосон сери дээр үлдэгдэлгүй бол 0 тоо хэмжээтэй                                                                         харагдана. 

                    - Бодит тоо хэмжээ: Бодитоор тоолсон хэмжээгээ уг багананд оруулж өгнө. 

НЭМЭЛТ ТАЙЛБАР: Онолын тоо хэмжээг бодит тоо хэмжээнээс ихээр тооллогыг дуусгавал тухайн барааны сонгосон сери дугаар дээр зарлагын хөдөлгөөн хийгдэнэ.                                     Өөрөөр хэлбэл тоо хэмжээг бууруулж байна гэсэн үг.

                                    Тооллогыг дуусгахад 0 үлдэгдэлтэй барааг орлого авах үед ТООЛЛОГЫН ОРЛОГЫН ӨРТӨГ ТОХИРУУЛАХ дэлгэц гарч ирнэ.

Odoo image and text block

3.2 Нөөцийн тооллого - Өртөг үнэ оруулах

АНХААРУУЛГА:  Уг дэлгэсэн дээр оруулсан өртөг тухайн барааны өртөг үнэ болж системд бүртгэгдэнэ. Уг тооллогоос хойш ямар нэг хөдөлгөөн тухайн бараан                  дээр хийгдэхэд дундаж өртгийн аргаар системд шинэчлэгдэж хадгалагдана. Нэгж өртөг талбарт тухайн барааны нэгж өртгийг оруулаад                  тооллогыг дуусгах товчийг дарснаар тооллого тоолсон төлөвт шилжинэ.

 

Odoo image and text block

4. Буцаалтын бүртгэл

Буцаалт хийх агуулахын баримт байхгүй үед уг дэлгэцийг ашигладаг.

    Хүсэлт илгээх: Уг товчийг дарснаар зөвшөөрөл өгөх итгээдэд хүсэлт очих болно.

    Илгээсэн: Зөвшөөрөл өгөх этгээд батлаагүй буюу хянагдаж байна. 

    Баталсан: Буцаалтын бүртгэл  дууссан ба сонгосон агуулах дээр орлого/зарлагын хөдөлгөөн хийгдсэн.

    Агуулах: Буцаалтын бүртгэл хийгдсэн агуулахыг сонгож өгнө.

    Харилцагч: Буцаалтын баримттай холбоотой харилцагчийг сонгож өгнө.

    Үүсгэсэн хэрэглэгч: Баримтыг үүсгэсэн хэрэглэгч.

    Эх баримт: Буцаалтын эх баримтын дугаар эсвэл холбоотой бичилтийг бичиж өгнө.

    Огноо: Баримт үүсгэсэн огноо.

    Эх баримтын огноо: Эх баримтын дуусгасан огноо.

    Төрөл: Буцаалтын төрлийг сонгож өгнө.

             - Борлуулалт

             - Худалдан авалт

             - Нөхөн дүүргэлтийн орлого

             - Нөхөн дүүргэлтийн зарлага

    Нэхэмжлэл үүсгэх: Худалдан авалт, борлуулалтын буцаалт үед сонгож өгнө.

    Валют: Буцаалтын мөнгөн дүнгийн валютыг сонгож өгнө. 

    Татвар: Буцаалтын бүртгэл нь татвартай бол сонгож өгнө.

    Буцаалтын мөр: 

                  - Сери дугаар: Буцаалт хийж буй барааны сери дугаарыг сонгож өгнө.

                  - Буцаалтын тоо: Буцаагдаж буй тоо ширхэгийг оруулна.

                  - Нэхэмжлэх үнэ: Буцаагдаж буй барааны худалдах үнэ. Систем дээр байгаа одоогийн худалдах үнийг автоматаар харуулна. Хэрэглэгч өөрөө засах боломжтой.

                  - Нэгж үнэ: Буцаагдаж буй барааны өртгийг систем автоматаар харуулна.

                                     

Odoo image and text block

4.1 Буцаалтын бүртгэл

Буцаалт хийх агуулахын баримт байхгүй үед уг дэлгэцийг ашигладаг.

    Агуулахын баримт: Буцаалтын бүртгэлээс үүссэн агуулахын баримт.

    Буцаалтын нэхэмжлэл: Хэрэв буцаалтын бүртгэлээс нэхэмжлэл үүсгэхээр төлөвлөсөн бол холбогдох нэхэмжлэл харагдана.