Тендерийн борлуулалт

Тендерийн борлуулалтын хэрэглэгч гэсэн эрх бүхий хэрэглэгч нь Борлуулалт->Тендер->Тендерийн гэрээ цэсээр ороход өмнө нь үүсгэсэн гэрээнүүд жагсаалт байдлаар харагдана. /зураг 1/

Зураг 1 












Жагсаалтанд тендерийн гэрээнүүдийн нэр, харилцагч, огноо, агуулах болон гэрээний төлөв харагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг тухайн гэрээ дээр дарж ороод харна. Дэлгэцийн баруун дээр харагдах Үүсгэх товч дарж шинээр гэрээ үүсгэнэ. /зураг 2/

Зураг 2

















  • Нэр Тендерийн гэрээний нэрийг оруулна.

  • Харилцагч Тендерийн захиалагчийг сонгож оруулна.

  • Эхлэх огноо Гэрээний эхлэх огноо.

  • Дуусах огноо Гэрээний дуусах огноо.

  • Компани Хэрэглэгчийн харъяалагдах компани автоматаар сонгогдоно.

  • Агуулах Бараа гарах агуулах.

  • Тендерийн бүтээгдэхүүнүүд Тендерийн гэрээнд заасан нийлүүлэх бараа бүтээгдэхүүний жагсаалт. Уг жагсаалт дээр Зүйл нэмэх дээр дарж шинэ бараа бүтээгдэхүүн бичнэ. Энд ямар бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр хэдэн ширхэгийг ямар үнээр нийлүүлэхийг тохируулахаас гадна уг бүтээгдэхүүнийг хэзээ хэдэн ширхэгийг нийлүүлэхийг тохируулна. /зураг 3/

    • Нэр Гэрээнд бичигдсэн бүтээгдэхүүний нэр

    • Бүтээгдэхүүн Систем дээрх бүтээгдэхүүн

    • Худалдах үнэ Систем дээрх бүтээгдэхүүний худалдах үнэ

    • Нийт тоо ширхэг Нийлүүлэх тоо ширхэг

    • Хэмжих нэгж Бүтээгдэхүүний хэмжих нэгж

    • Нэгж үнэ Гэрээнд тусгагдсан үнэ

    • Нийт дүн Тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх нийт үнэ

    • Борлуулах хуваарь Энд тухайн бүтээгдэхүүнийг хэзээ, хэдэн ширхэгийг борлуулах хуваарийг оруулна. Хэзээ борлуулах хуваарийг заавал гэрээг үүсгэх үед тохируулах албагүй ба нийлүүлэх цаг тухайд нь бүртгээд байж болно.

      • Борлуулах огноо Хэзээ нийлүүлэх огноог оруулна

      • Тоо ширхэг Тухайн огноонд хэдэн ширхэгийг нийлүүлэх тоог оруулна

      • Борлуулсан эсэх Хэрвээ тухайн хугацаанд борлуулсан бол чеклэгдэж харагдана.

  • Багц Борлуулах бүтээгдэхүүнүүд нийлүүлэх өдрөөрөө багцлагдан харагдана.

  • Тэмдэглэл Гэрээтэй холбоотой мэдээлэл оруулж болно

Зураг 3
























Дээрх мэдээллүүдийг оруулаад Хадгалах товч дарж гэрээг хадгална. Тендерийн борлуулалтын менежер эрх бүхий хэрэглэгч гэрээг Батлах товч дарж батлах ба уг гэрээг баталсаны дараа нийлүүлэх буюу борлуулалт хийх боломжтой болно. Хэрвээ гэрээнд засвар оруулах бол менежер гэрээг Цуцлах ба цуцлагдсан гэрээг засварлаж болно.

Батлагдсан гэрээнд харагдах Багц тооцоолох товч дарсанаар систем бүртгэгдсэн бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх огноогоор нь багцална. Уг багцууд гэрээний Багц гэсэн хэсэгт харагдана./зураг 4/

Зураг 4















Тухайн багцаас борлуулалтын захиалга үүссэн бол жагсаалтанд захиалгын дугаар харагдана. Борлуулалтын захиалга үүсээгүй бол Борлуулалтын захиалга үүсгэх гэсэн линк харагдана. Уг линк дээр дарахад дараах зурагт харуулсан дэлгэц харагдана. /зураг 5/ Эндээс борлуулалтын захиалгыг үүсгэнэ.

Зураг 5























  • Багц Аль багцаас үүсэх захиалга гэдэг нь харагдана

  • Харилцагч Тухайн үед гэрээнд зааснаас өөр харилцагч руу бүтээгдэхүүнийг нийлүүлэх бол энд харилцагчийн сольж оруулна.

  • Бүтээгдэхүүнүүд Тухайн өдөр борлуулах бүтээгдэхүүнүүдийн жагсаалт харагдах ба тухайн үед агуулахын тоо хэмжээ хүрэхгүй эсвэл өөр тоо хэмжээгээр нийлүүлэх тохиолдолд нийлүүлэх тоо хэмжээг өөрчилж оруулж болно.

Оруулсан мэдээллээ нягтлаад Үүсгэх товч дарсанаар борлуулалтын захиалга үүснэ. Борлуулалтын захиалгыг дуусгах процессийг эндээс харна уу.

Уг гэрээнд хийгдсэн засвар, үйлдлүүд гэрээний доор түүх байдлаар харагдана./зураг 6/

Зураг 6